Чуулганы хуралдаан 16.00 цагаас үргэлжилж УИХ-ын даргыг сонгоно

Н.Алтанцэцэг / Улстөр

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр анхдугаар чуулганы хуралдаан түр завсарллаа. Анхдугаар чуулганы хуралдааныг даргалан явуулсан Х.Баделхан гишүүн 16.00 цагаас чуулганы хуралдаан үргэлжилж, УИХ-ын даргаа сонгоно.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ-ын даргыг хэрхэн сонгох тухай дараах байдлаар зохицуулсан байдаг юм.

23 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргыг сонгох

23.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

23.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.2-т заасан нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

23.3.Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.

23.4.Нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй бол энэ хуулийн 23.1, 23.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2020-06-30 16:32:01

ЗА МОДОНШАТАР Л ЛАВ БИШ ШҮҮ МАНАН-д үйлчилсээр таардаг муу балиар гар 17 тэрбумын Хадгаламжийн казино хулгайч,ТЭГЖ МАН-гартаад үзээрэй. Сү.Батболд жинкэн 60 тэрбумын хумсаа нуусан тавантолгой кэцүү хаягтай болгоны үүр уурхай садар лав биш шүү. Тэгж МАН-гартав аа..... Нямаагийн Энхболд 5 удаа парламентад суусан хашир туршлагатай парламентач мөн. Гэхдээ өлбийсөн пязда Монгол улсад юу ч хийгээгүй хийх ч гүй муу лалар байгаа юм... Миеэгээ жаал агнахад идэвхтэй оролцсон урвагч дамбийжанцангийн дүлзөн байгаа юм. За өөр хэн байна....?????


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.