Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан сонголоо

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 96 хувийн ирцтэй эхэлсэн. МАН-аас УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилуулахаар санал болгож байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын даргын томилгоог явуулахдаа хэлэлцүүлэг явуулахгүй гэж заасан бөгөөд шууд санал хураалт явуулна.

Зарим гишүүдийн хурууны хээг уншаагүй тул илээр санал хураахаар болж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын даргаар улираан сонголоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээж, захиас даалгаврыг биелүүлэхээр сонгогдсон эрхэм гишүүдэд халуун баяр хүргэе.

Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах үүрэг өгсөн МАН-ын дарга У.Хүрэлсүхэд талархал илэрхийлье. МАН-ын үнэмлэхүй ялалт нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын шударга ёсны тэмцэл, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа цаашид үргэлжлүүлээрэй гэсэн ард түмний итгэл, үүрэг даалгавар гэж үзэж байна.

Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө давалгаа гэдгийг ойлгож, хошуучлан манлайлж зүтгэх ёстой. Монгол орноо сэргээн мандуулахын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэх үүрэг бидэнд ногдлоо” гэв.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.116.140] 2020-07-01 09:56:19

Орос Хятэд шигл 100 хувьддөг болж Удахгүй Ардчилсан Солрнгос болох бии дээ

зочин [122.201.19.99] 2020-07-01 09:23:47

Сэтгэцийн шалгуулсан уу энэ хүнийхээ Авто аваарт ороод толгой юутай болсон гэсэн дээ төрийн 2-хүн хийж чадах уу

Заяа [210.106.212.112] 2020-06-30 21:18:20

ЯМАР САЙХАН МЭДЭЭ ВЭ. МАН МАНДТУГАЙ.

Зочин [168.235.194.195] 2020-06-30 19:39:32

Зөв шийдвэр. Тогтвортой байна гэдэг үйл хэрэг хэвийн үргэлжилнэ. МАН зөв шийдсэн байна.

Зочин [150.129.143.37] 2020-06-30 19:20:36

фяздуу юм аа, бүх юм бахь байдгаараа ,хөгжил дэвшил шинэ үе гэж алга

Зочин [172.58.44.126] 2020-07-01 01:18:19

Зөв бичиж байгаад гадаадаар харааж бай.Боловсрол нимгэн байна даа.

Зочин [43.242.243.149] 2020-06-30 18:09:39

bolioocheeeeeee ene baliar jaran terbumshtee ИНЕГ-ын дарга гахай Хочит бямбасурэн ах нийслэлийн эруул мэндийн газрын дарга темербаатар мхг-ын газрын дарга дашмягмаржав бас нэг терийн емчит уйлдверийн цагдаагийн дарга гээд та нармуу занданшатар хаагаад байж байдийнгэнлээ боль доо хукээээээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.