Х.Баттулга: Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж байсан гажуудлыг арилгах ёстой

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Анхдугаар чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгээс онцлох ИШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.

  • Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.

  • Өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

  • Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. Мөн өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан байна

  • УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой. Гэтэл үүргээ умартсан.

  • Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлагатай. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна.

  • Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.

  • УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй.

  • Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.

  • Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

  • Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад Та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл, ард түмний эрх ашгийн төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ.

  • Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогдогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна.

  • УИХ-ын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг Та бүхэн хийх ёстой.


Сэтгэгдэл

иргэн [202.179.24.123] 2020-07-01 20:34:03

Худшайч худгайчаа барьж огдог юм Уг нь унэн боловч хун нь Баттулга юм даа зайдуул

Зөв өө зөв [202.21.115.242] 2020-07-01 17:24:43

Уг нь зөв л юм хэлсэн байх юм. Энэ зарим сэтгэгдэлийг бичсэн нөхдүүд сонгуулийн хороо, хуучин ИХ-ын нөхдүүд үү???

Tumen olon [172.58.46.178] 2020-07-01 15:40:43

Ene etheed uls toroos zailbal AH nar uzne

Jenko [172.58.46.178] 2020-07-01 15:38:47

Ooroo saya songuul Samarsanuu ugui yu ulaan camc ulaan malgaitai yavaad bsn orosiin hakeruudtai niileed

Зочин [59.153.87.171] 2020-07-01 15:22:14

баттулга өөрөө маш муухай сэжиг төрөм этгээд

ganaa [175.117.132.182] 2020-07-01 15:21:02

Anujin gishyyn chunal ihtei ymaa

xaxa [66.181.187.239] 2020-07-01 14:57:33

shaana biz

Hun [71.229.165.236] 2020-07-01 14:30:32

Delgersaikhaniigaa avaach ee

Зочин [43.242.243.74] 2020-07-01 14:12:24

ЭНЭ ӨӨРӨӨ ШУДАРГА ХҮН БАЙСАН БОЛ 100% ДЭМЖИХ БАЙЛАА, ХАРАМСАЛТАЙ НЬ ТИЙМ БИШ МАШ БОХИР, ШУНАЛТАЙ, УРТ ГАРТАЙ ХУЛГАЙЧ БОЛОХООРНЬ СЭЖИГ ХҮРЭЭД БАЙНАА!!

иргэн [192.82.65.90] 2020-07-01 13:05:20

дэмжиж бна

zochin [202.9.46.11] 2020-07-01 12:31:43

odoo ch ichikhgui tsusalj l b.na.

Зочин [66.181.161.81] 2020-07-01 09:56:19

Өөрийгөө хэлээч

Зочин [59.153.87.61] 2020-07-01 10:33:14

harin tiimee tosvoos barag terbum$ hulgailsan hulgaich daa meddeg negnuud ni yaridag yum bn lee 2017 ond eronhiilogch bolj chadaagui bol shorond oroh baisan gar daa

777 [202.55.188.88] 2020-07-01 09:19:26

Tegeed negiig n ch gsn yallasiimu .yarial bh yum .

Зочин [202.72.245.122] 2020-07-01 09:12:41

100% demjij bna

zochin [202.55.188.89] 2020-07-01 08:59:41

Hulgai luivriig ni medej baigaa ym bol songuuliig huchingui bolgoj shuuhed shiljuuleh heregtei shuu dee.Ta nar iim gemt hereg hiisen odoo uuniigee zasaarai geed tuhain ajild ni tomilno gedeg chini ystoi choniig dahin bitgii mal hulgailj ideerei geed hottoi honio sahiulj baigaatai adil bus uu.

Иргэн [182.160.33.206] 2020-07-01 08:32:24

Ерөнхийөгчийн саналыг 100% дэмжиж байна !


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.