Ираны "Amad News” цахим хуудасны эрхлэгчид цаазаар авах ял оноожээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Ираны Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан, гадаадын тагнуулуудтай хамтран ажилласан хэрэгт сэжиглэгдэж буй “Amad News” мэдээллийн цахим хуудасны эрхлэгч Рухолл Замд цаазаар авах ял оноолоо гэж тус улсын Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хосейн Исмаили мэдээлжээ.

"Tasnim" агентлагийн мэдээлж буйгаар, дээрх шийдвэр одоогоор эцэслэн гараагүй бөгөөд яллагдагч давж заалдах боломжтой байна.

Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус Рухолл Замыг баривчилсан тухай 2019 оны 10 дугаар сарын дундуур мэдээлжээ. Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээр, тэрбээр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааг идэвхтэй сурвалжилж мэдээлж байсан байна. “IRNA” агентлагийн мэдээлж буйгаар, түүнийг “хувьсгалын эсрэг үйл ажиллагаа явуулсан”, Франц, АНУ, Израилын тагнуулуудтай хамтран ажилласан хэргээр баривчилжээ.

Үйл ажиллагаагаа гадаадаас явуулдаг Ираны сэтгүүлч, идэвхтэн гэдгээрээ алдартай Рухолл Зам нь Парис хотод амьдарч байсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ. Гэхдээ түүнийг хаана, яаж баривчилсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:08:38

ZBSKIH http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [122.201.19.99] 2020-07-01 01:18:34

Монголд л энэ хэдэн тэнэг сэтгүүлч нарыг жоохон хамжаарагтай болгомоор бгаа юм даа

Зочин [64.119.17.240] 2020-07-01 00:43:48

Ene hargis yurtuntsud amid uldeh ni chuhal. Uls ornii huvid ch adilhan. Busdiin idesh bolohgui amid uldcheed daraa ni ardchilal yrih i zuv. Tegehgui bol tsaaduul chin ta nariig ardchilalaa manguuruulj huurguj baigaad eh orniig chin tonoj baina. Ediin zasgiig ni alj baina. Udahgui ta nariig alaad gazar nutgiig chin avah bolno. ANU-iin turiin nariin bichgiin darga kondoleza rais geech busad ulsiin gazar nutagt shunadgaa shuud helsen shd ee. Sibiriin ih tal zuvhun orosiih baigaa ni shudarga bus gej il tod medegdsen. Orosiin gazriig ingej baigaa dotor mongoliin gazar orj baigaa shuu.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.