ТАНИЛЦ: ЭЕШ зохион байгуулах төвүүдийн байршил

Н.Баярмаа / Боловсрол

Энэ сарын 2-5-нд зохион байгуулагдах ЭЕШ маргаашнаас эхэлнэ. Тодруулбал, долоодугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас эхлэн Монголын түүх, англи хэл, долдугаар сарын 3-ны өдөр хими, газарзүй, нийгмийн ухаан, долдугаар сарын 4-ний өдөр биологи, математик, долдугаар сарын 5-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдана.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагч бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна./;

2. Суудлын хуваарь / шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий хуудас/;

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Мөн цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд ТҮЦ машинаас лавлагаа авах/;

Шалгуулагчдыг шалгалтын байраа андуурах зэргээр хоцрохгүй байхыг Боловсролын үнэлгээний төвөөс онцгойлон анхааруулж байсан юм. Ингээд шалгуулагч сурагчдад ЭЕШ-ын байруудын мэдээллийг хүргэж байна.


Сэтгэгдэл

DABAA [192.82.75.129] 2020-07-01 21:01:12

dUTUU UM TABIH UM AA, MASN HARIUTSLAGGUI BNA, bAUANGOLIIN SURGUULIUD ALGA


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.