Ховд аймагт гарсан тарваган тахлын онош батлагджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар даваа гаригт Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байгаа юм. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай, түүний дүү 16 настай, эрэгтэй, Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байгаа.

Өвчтөнүүд зургаадугаар сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байгаа аж.

Тэгвэл сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариу урьд шөнө гарсан байна. Зоонозын өвчин судлалын төвийн захирал Н.Цогбадрахаас тодруулахад “Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байгаа 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр оноштой болох нь шинжилгээгээр батлагдсан. Мөн түүний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр онош батлагдсан. 27 настай залуугийн биеийн байдал тогтворжсон. Түүний нэг болон хоёрдугаар хавьтлын хүмүүст шинж тэмдэг илэрч халуурч, суулгаагүй. Одоогоор ойрын хавьтлуудаас авсан сорьцуудад шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэлээ.


Сэтгэгдэл

irgen [103.26.194.151] 2020-07-04 20:06:03

Zavaan um iddeg umnuud.

zochin [150.129.142.42] 2020-07-03 13:52:32

gaigvi l baigaasa sonin hvmvvs baih l wmaa horiotoig medseer baij durladag ajilin shadaanud wma

ховд [153.232.9.51] 2020-07-03 09:13:20

жил бүрийн тарваган тахал ховдоос л гарах юмаа... өлбөрч үхэх нь халга байдаг бололтой энэ ховдынхон

Зочин [66.181.161.61] 2020-07-01 14:25:31

Одоо энэ халдварт ханиадтай гол тэмцэх газар нь дээр үеийн нэрээр Гоц халдварт өвчинтэй тэмцэх газар юм. Гоц гэдэг нь онцгой гэсэн утгатай бөгөөд иргэнд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол улсын нэрийн өмнөөс гээд албадан биелүүлэхийг тулгадаг байжээ. Одоо энэ газрын мэргэжилтнүүдийг онцгой эрх өгөөд бүрэн утгаар нь ажиллуулах хэрэгтэй байгаа юм даа. Гоц халдварт өвчинтэй тэмцэх газрыг сэргээн байгуулах шаардлагатай

Зочин [64.119.23.109] 2020-07-01 17:58:05

ЗӨСҮТ гэдэг юм

Зочин [103.212.116.109] 2020-07-01 13:00:17

Газар нүхэнд амьдардаг амьтаны маханд юундаа тэгж дурладаг байна вэ

Зочин [172.58.143.245] 2020-07-01 12:18:20

Olborch uheh gej baigaa ayatai hogiin lalaruud tahal tushch golomtoo suiruuleh nee


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.