М.Нямсүрэн: Улсын хэмжээнд нийт 85 байранд ЭЕШ авахаар байруудыг зохион байгуулсан

Н.Алтанцэцэг / Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын газраас хийсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр хийлээ.

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “ЭЕШ-д 30,902 хүүхэд бүртгүүлсэн байгаа. Нэг хүүхэд дунджаар гурван шалгалт өглөө гэж бодоход дунджаар 100 мянга орчим хүүхдийн хөдөлгөөн гарна гэсэн үг. Коронавирустэй холбогдуулан түр журам гаргасан.

Улсын хэмжээнд нийт 85 байранд ЭЕШ авахаар байруудыг зохион байгуулсан. Шаардлага, бэлтгэл хангагдаагүй нөхцөлтэй газрууд ч байна. Онцгой анхаарал хандуулж, шаардлагатай зүйлсийг хангаж ажиллаж байгаа аймгууд ч байна. Тухайлбал, Төв аймгийн Хүмүүн цогцолбор нөхцөл байдалд шуурхай хандаж, онцгой комиссынхоо нөөц хөрөнгөнөөс таван сая төгрөг гаргасан бүх ангиа камержуулсан байна. Налайх дүүрэгт анх удаа элсэлтийн шалгалт авах гэж байгаа тул засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргасан. Орхон аймаг шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа гэх зэрэг сайн жишгүүд байна.

Гэтэл нийслэлийн зарим дүүргүүд асуудалд нэлээн чамлалттай хандсан дүр зураг харагдаж, ангийн гэрэл, ариун цэврийн өрөө хүрэлцэхгүй зэрэг асуудал гарч байна" гэв.

Нийслэлийн хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байранд нийт 11,101 шалгуулагчийг хамруулахаар зохион байгуулжээ. Урьдчилан сэргийлэх шалгалтад 34 байр буюу 79.1 хувийг хамруулахад 55 хаалгаар орж, 49-өөр гарахаар бэлтгэсэн. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө 57-г тохижуулсан байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.