Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн замд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

"Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2020" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байна.

"Яараад яахав дээ" арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын худалгаанд оролцож байгаа жолооч, зорчигч нар зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж бие биедээ шаардлага тавих хэлбэрээр нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөсөн. Мөн аяны хүрээнд Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулна.

Урин дулаан, амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим нэмэгддэг, энэ үед орон нутагт үйлдэгддэг зам тээврийн осол, хэрэг нэмэгддэг учир хөдөлгөөнд оролцогчид Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн ослын тоо нэмэгддэг юм байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:30:38

VKhM9d http://pills2sale.com/ levitra nizagara

хун [202.179.24.123] 2020-07-01 11:38:58

бйтгий худлаа ажил хийсэн дур узуул засвартай замд дуран тавиад байхдаа яахав дээ. Харин хурдан засах хэрэгтэй ТЦА-нийхан уунд маш их шаардлага болон ЗТЯаманд мэдээлэл огч ажлаачээ худлаа аян гэж байхаар

aagi [192.82.64.247] 2020-07-01 09:35:04

уул нь орон нутгийн замд хурд 60-с доош орвол жолооч нар ЗГ-с торгууль нэхвэл адилхан шудрага болно биз дээ

Зочин [202.126.92.98] 2020-07-01 06:57:07

Дархан аймгаас Сэлэнгэ аймаг чиглэлд гэж байна. Улаанбаатар Дарханы зам засвартай байгаа сурвалжлагч буруу зураг оруулжээ.

Haha [66.181.161.102] 2020-07-01 06:39:02

Haha

БОДЛЫН ХУЛГАЙЧ [203.23.49.6] 2020-07-01 06:34:04

МӨН ТАВИХ ГАЗРАА ОЛОВ ОО. АРД ТҮМНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ. ЯДАЖ ЗАМАА САЙХАН БОЛГОЧИХСОН БОЛ ЯАХАВ ГЭСЭН

zam [202.70.34.98] 2020-07-01 06:25:06

tun zov shiidver.xaxa

Зочин [139.5.217.253] 2020-07-01 05:58:28

ЭНХЭЛ ДОНХОЛ ЗАМААР ЯАЖ ХУРДАЛДАГ ЮМ БОЛ ОО


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.