Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа

Б.Лхамаа / Нүүр

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоо (LAWASIA)-ны 33 дахь удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөн Монголын Хуульчдын холбооноос бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан билээ.

Дэлхий даяар дэгдээд буй "КОВИД-19" цар тахлын үед олон улсад авч хэрэгжүүлж буй хорио цээр, хязгаарлалтын дэглэмтэй холбогдуулан Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоо болон Монголын Хуульчдын Холбоо зөвшилцөж, энэ удаагийн чуулга уулзалтыг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэрийг гаргаад байна. (https://www.lawasia.asn.au/33rd-lawasia-conference)

Харин Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоо (LAWASIA)-оос бусад орны гишүүн байгууллага болон төлөөлөгчдийн хамтын ажиллагааг дэмжих, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2020 оны 9, 10 дугаар сард вебинар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү вебинар хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй тус холбооны https://www.lawasia.asn.au/ цахим хуудаст нийтлэх юм.

Эх сурвалж: Монголын хуульчдын холбооны цахим хуудас


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.