Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг батална

Н.Баярмаа / Улстөр

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг батална.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Энэ парламентын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдээр Н.Энхболд улиран сонгогдож, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар шинээр сонгогдоно. Н.Энхболдын хувьд УИХ-д хамгийн олон буюу зургаа дахь удаагаа сонгогдсон. Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар тав дахь удаагаа сонгогдон ажиллахаар болов.

Халдашгүй байдлын бүрэлдэхүүнд оруулах үлдсэн хоёр гишүүнийг УИХ-д нийт дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс тодруулна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар юм.


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2020-07-02 05:48:43

энэ улсад хэрэггүй зүйлийн нэг дээ. ИХ гишүүн болоод тэнгэрт гарчихдаг гэж хаана ч сонсоогүй юм байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.