Мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагч орон сууцны батламжаа авлаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэхүү хөтөлбөрт хамрагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлд орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэг, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар оролцлоо.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “…Ердийн ипотекийн зээлийн хүү 8 хувьтай байгаа бол нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй энэ зээлийн хүү 6 хувиас хэтрэхгүй. Бас нэг онцлог нь байр авах батламжаа авсан албан хаагчид 100 хувь дууссан, ашиглалтад ороход бэлэн, чанарын шаардлага хангасан орон сууцнаас өөрсдөө байраа сонгох боломжтой юм. Төрийн бүх албан хаагчид үүнд хамрагдаж чадахгүй байгаа. Эрсдэлтэй нөхцөлд санаачилгатай, сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэн тэргүүнд хамрагдана.



Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, цэвэрлэх байгууламж зэрэг 11 байгууллагын төлөөлөл эхний ээлжинд энэхүү нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох хөтөлбөрт хамрагдах юм. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтэд маш сайн хяналт тавьж ажилласан. Нийслэлчүүдийг утаагүй өвөлжихөд болон цар тахлын энэ үед сайн ажиллаж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урам, дэмжлэг болно” гэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагад 5-33 жил ажиллаж буй МХЕГ-ын 3, НМХГ-ын 16, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 14, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 6, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 4, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 5, нийт 53 эрүүл ахуй халдвар хамгаалал, ургамал хорио цээр, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, жолооч, ариутгагч, лабораторийн ажилтан албан хаагч ийнхүү батламжаа гардан авлаа.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:03:18

ri8gHb http://pills2sale.com/ levitra nizagara

Иргэн [202.179.21.251] 2020-07-02 05:41:04

. М. Х. Г ын байцаагчид бол хахуулиин эзэд . Аливаа ажил хиих гэсэн хүмүүсииг хөгжилтэй орнуудын европ стандарт дүрэм журам яриад ажлыг нь гацааж хохироож байгаад авилгалаа авдаг монголын үйлдвэрлэлииг боомлиж гацааж байгаа хүмүүс бол энэ хшмүүс . Энэ байцаагч нар үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсииг хахууль өгөхгүй л бол элдэв шалтагаар дарамталсаар дампууруулдаг шимэгчид шүү дээ . Үүнии оронд эмч цагдаа нарт эхлээд өгөхгүй дээ . Коронагаар далимдуулаад бас нэг байр авахаар болчихож . Эд нарт нэг байтугай байр байгаа шүү дээ

zochin [202.126.89.98] 2020-07-02 07:44:32

tsagdaa, ontsgoi emneleg 3 g nen darui avch uzee MHE gazar ch medehgui buun har hund surtal yalzral

Зочин [202.126.88.55] 2020-07-02 04:53:23

түрээс дэмий.дээр үеийн халаасны өрөө гэдэгтэй адил

Zochin [202.126.89.87] 2020-07-02 04:22:24

Edgeer boomtiin baitsaagvhid jijig hahuulliin ezed.

zochin [122.201.19.99] 2020-07-02 03:55:22

zamiin vvd, omnogovi, dornod inter bol hereggvi shdee hujaagaar dvvren hahuul hangalttai awch bj bolih heregtei

zochin [122.201.19.99] 2020-07-02 03:53:49

mergejliin hynalt yu hiisen gej we hnaa awilga bna hna hajuul bna hna ariun tsewer muu bna ene bvh zvild hynalt dawiagvin bj shal tenegiin


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.