Хоггүй аялахыг уриаллаа

Н.Баярмаа / Нүүр

"Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт зургаан байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм. Дараагийн удаа ЕБС-ийн хүүхдүүдэд хандсан үйл ажиллагааг аялал жуулчлалын бүтээгдэхүүндээ тулгуурлан хийнэ гэлээ.

Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.