Гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ

Б.Лхамаа / Нүүр

Хил хамгаалах байгууллагад алба хаах хүсэлтэй залуусыг гэрээт хилчний албанд урьж байна. Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт найман сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ. Тэгвэл энэ оны гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл 2020 оны 07 дугаар сарын 02-15 ны хооронд бүртгэнэ.

Гэрээт цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Эрүүл мэндийн шаардлага хангасан;
  • Биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/;
  • Эрэгтэй, 29 хүртэлх настай;
  • 160 см-ээс дээш өндөртэй;
  • Бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой;
  • Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй;
  • Ял шийтгэлгүй;
  • Гэр бүлгүйгээр алба хаах боломжтой;
  • Алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх;

Гэрээт хилчний албанд орохыг хүссэн байлдагч, түрүүч, иргэн доорх материал бүрдүүлнэ.Үүнд:

  1. Гэрээт хилчний албанд орохыг хүссэн өргөдөл;
  2. Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, диплом, үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар;
  3. Эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл болохыг тодорхойлсон нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт;
  4. Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр;
  5. Гурван үеийн түүх;
  6. Орон нутгийн засаг захиргааны болон хуулийн байгууллагын тодорхойлолт /ажил хийж байсан бол ажлын газрын тодорхойлолт, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт/;
  7. 3×4 см хэмжээний зураг 3 хувь;

Дээрх материалын аль нэгийг дутуу бүрдүүлсэн болон ерөнхий шаардлага хангаагүй иргэний материалыг өөрт нь буцаан олгоно. Бүрдүүлэх бичиг баримт бүрэн иргэнийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт дахин хамруулна. Эрүүл мэндийн үзлэгээр “Тэнцсэн” тухай дүгнэлт гарсан хугацаат цэргийн алба хаагч, иргэнээс “Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт”-ийн дагуу насны ангиллаар шалгалт авна.

Холбогдох утас 51 260993


Сэтгэгдэл

Иргэн [66.181.184.183] 2020-07-03 23:07:11

Хил дээр алба хаах нэр төрийн хэрэг шүү.Харин заавал 165 дээш гэж нуруу туруу заадаг нь тиймхэн санагдна.Байцаан өнгөрүүлэхийн цэргүүдийг харин шилж сонгох МУ ын нэр хүнд.орос хятадын цэргүүдийг харахаар манай хилчдийн хувцас форм сүр муутай доожоо муутай харагдах юм.

Зочин [202.9.40.142] 2020-07-03 08:47:58

Хилийн буйдхан застав эр хүний залуу хүний хийморь дуудсан газар шүү. Эх орны хил хамгаалах хамгийн ариун нэр хүндтэй үүрэг .Залуу халуун насаа заставт өнгөрөөсөн хүний бахархал байдаг юм даа. Одоо тэр гэрээт хариуцсан хурандаа Эрдэнээ байгаа юу холион хутгадаг нөхөр дөө

Зочин [202.126.88.69] 2020-07-03 06:48:59

цэргийн гэрээт албан хаагч, гэрээт хилчин гэдэгт тоож ирэх хүн байхгүй. Ирсэн ч туйлын ядуу, татаад аваад явчих олигтойхон ах дүү, хамаатан садан байхгүй, мэргэжлийн боловсрол олгох сургалтад төлөх мөнгө байхгүй ийм л хүн ирдэг. Юу үнэн Монгол улсын хилийг ядуу зүдүү ажилчин малчны хүүхдүүд л хамгаалж байгаа нь үнэн.Ялангуяа дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан хилийн заставуудад л хөөрхий цэргүүд л алба хааж хил манаж байгаа. Ахлагчаар алба хааж байгаа газруудад бол биеийн хүчний ажил хийхээс залхуурсан хүмүүс л алба хаадаг.

Зочин [192.82.74.11] 2020-07-03 10:26:07

Чи юу бичээд байгаа мал вээ. Туйлын ядуу энэ тэр гээд Залуус эх орны хилийг манаж цалинтай амьдрахад тэр хоронго ямар хамаа байнаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.