Хурдан морины унаач хүүхдүүдийн бүртгэл үргэлжилж байна

Н.Баярмаа / Нүүр

Үндэсний Их баяр наадмын хурдан морины унаач хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 8-ыг хүртэл үргэлжилж байна. Бүртгэлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зохион байгуулж буй юм. Ингэхдээ уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьж байна.

Хурдан морины унаач хүүхдүүд гэнэтийн ослын даатгалд хамрагдсанаар гэмтэж бэртсэн тохиолдолд 20 сая хүртлэх төгрөгийн нөхөн олговор авах боломжтой юм. Энд нийтдээ 11 даатгалын байгууллага гэнэтийн ослын унаач хүүхдийн даатгал хийх зөвшөөрлийг СЗХ-ноос авчээ.

Унаач хүүхдүүдийн даатгал нь зөвхөн Улсын баяр наадмын хурдан морины уралдааны үед биш, цаашдаа жилийн хугацаанд тухайн даатгуулагч хүүхэд ямар ч орчинд бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн олговрыг бүрэн олгохоор гэрээнд тусгажээ.

Даатгалын байгууллагууд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай гэрээ байгуулж, 100 мянган төгрөгөөр даатгалыг хийж байна. Даатгалын байгууллагууд жил жилийн Улсын баяр наадам болон аймаг, орон нутагт зохион байгуулж байгаа наадмууд дээр бүртгэл хийж даатгалын үйлчилгээг үзүүлэх юм. Үүн дээр тээврийн зардлыг нэмэлтээр гэрээнд тусгажээ. Хэрэв хүүхэд мориноос унаж бэртэл авсан тохиолдолд ямар нэгэн тээврийн хэрэгслээр яаралтай эрүүл мэндийн байгууллага руу тээвэрлэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах заалтыг оруулжээ.

Энэ жилийн Улсын баяр наадмыг аймаг, орон нутагт нэг өдөр зохион байгуулж байгаа учраас аймаг суманд унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн, стандартын дагуу хангаж байгаа хянаж байна.

Унаач хүүхдүүдийн даатгал нь зөвхөн Улсын баяр наадмын хурдан морины уралдааны үед биш, цаашдаа жилийн хугацаанд тухайн даатгуулагч хүүхэд ямар ч орчинд бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн олговрыг бүрэн олгохоор гэрээнд тусгажээ.

Сэтгэгдэл

Oogii [66.181.161.119] 2020-07-05 09:34:53

Ene naadamaa boliochee shal demii 3ter bumiig tusuvluud nadad iddeg xvmvvc idex gel shvleceee doloogood bgaan bichvvv

зочин [202.9.40.176] 2020-07-04 20:46:56

яамар насанийн морь уралдах ве?

Зочин [202.126.89.146] 2020-07-04 12:49:52

хүүхэдгүй морь ирвэл ухрууоахгүй байх. морины комиссыг торгож байх.

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.