АНУ Covid-19 халдварын тохиолдлыг нэг өдөрт хамгийн олон бүртгэсэн улс боллоо
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-д коронавирусийн халдварын 55,274 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тус улсын хувьд төдийгүй, дэлхий дахинд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тухайн өдөр Флорида мужид бараг 10,000 тохиолдол бүртгэгдсэн бол Техас, Аризона, Калифорни мужууд нийлээд АНУ-д бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын тал орчим хувийг бүрдүүлсэн байна.
Өмнө нь зургаадугаар сарын 19-ний өдөр 54,771 шинэ тохиолдол Бразил улсад бүртгэгдсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байв.
Европын аль ч улс цар тахлынхаа оргил үед ийм олон халдварын тохиолдол 24 цагийн дотор илрүүлж байгаагүй юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 50 мужийн 37-д нь коронавирусийн тархалт нэмэгджээ.
Пүрэв гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Манай улсад дэлхийн аль ч улсаас илүү олон, чанартай оношилгоо хийгдэж байгаа тул коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаа юм. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ үүнээс ч илүү сайн мэдээ нь манай улсад нас баралтын тоо хэмжээ буурч байна. Бас залуу хүмүүс илүү түргэн эдгэрч байгаа нь сайн хэрэг!” гэж бичжээ.
Тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи саяхан цар тахлын нөхцөл байдлын талаар ярихдаа “Бид бараг өдөр бүр дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоож байна. Энэ бол бид буруу чиглэлд явж байгаагийн тод илрэл” гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр америкчууд хорио цээрийн дэглэмийг сахихгүй байгаа нь халдвар нэмэгдэж байгаагийн гол шалтгаан гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 2.8 сая тохиолдол бүртгэгдэж, 129,400 гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: The Guardian




































































Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой
Д.Цэвээндорж: Улс үндэстнээрээ оюун санааны боловсролдоо анхаарах цаг болсон
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
УЕПГ: Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн эхний 87 км-ийн ажил дуусчээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирнэ гэсэн тооцоотой ажиллаж байсан