Өргөн хэрэглээний хүнсний үнэ 4.5 хувиар өсчээ

Н.Баярмаа / Эдийн засаг

Энэ сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх долоо хоногоос дөрвөн хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд дурьджээ.

Мөн нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр энэ сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10722 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12789 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад таван төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 94 төгрөгөөр тус тус буурсан гэнэ.

Өнгөрөгч долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 218 төгрөгөөр, хонины цул махны үнэ 81 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалагдаж байжээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмсний үнэ 72.7 хувиар өсч 1898 төгрөгөөр, монгол лууван 8.1 хувиар өсч 2241 төгрөгөөр, монгол байцаа 4.1 хувиар өсч 2784, монгол хүрэн манжин 0.9 хувиар өсч 3385 төгрөгөөр, сонгино 1.3 хувиар өсч 1728 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.


Сэтгэгдэл

хэ хэ хэ. [202.126.89.226] 2020-07-06 10:04:13

сонгосон сонголтын чинв үр дүн энэ, малууд аа.хохь чинь.Босоод тэмцэх зүрх зориг байхгүй.

Hand [66.181.161.98] 2020-07-06 07:23:19

benzinii une buraad yagad orgon heregleenii baraa buteegdehuuniii une dagaad buurahguin bgaan be!!

Монголчууд ёстой ялах шиг л болж байна [43.228.129.148] 2020-07-05 18:10:29

Энхрий хайрт МАН-тайгаа дахиад 4 жил ядуурлын намагтаа улам гунзгий шигдээд л байж дээ. МАН-д чинь энэ хямралыг яаж давж гарах телевлегее угаасаа байхгуй. Жагаагын хэлдгээр саналаа худалдсан 100000 тегрегее 4 жил хургээд хэрэглээрэй. Дараагийн сонгууль хуртэл елсеед , корона тусаад ухчихгуйхэн байвал тэр уедээ ходоодоороо биш тархиараа саналаа егеерэй дее.

манай улс [64.119.17.221] 2020-07-05 10:41:30

Ямарч үндэсний үйдвэр байхгүй учир бүрэн дампуурна харж байгаарай

zochin [202.55.188.89] 2020-07-05 10:09:44

benzini une buuraad baihad urgun heregleeni baraani une usuud baigaag MHG zereg hyanaltin baiguullaguud arga hemjee avaachee....Homosdoloor dalimduulj zarim uilchilgeeni gazruud denduu bna shuu ! Nogoo hudaldaj avahaa boltsgoovol yasan yum be irgedee !

Зочин [202.179.26.251] 2020-07-05 04:29:11

Юмны үнэ өсдөг хэвийн үзэгдэл үү?

зочин [103.57.95.37] 2020-07-04 21:06:37

энэ байдал хичнээн жил,сар үргэлжилэх ни зг ,болон монголын төр,дэлхий нийт мэдэхгүй бгаа тул,монгол улс өөрсдөө дотооододоо ардтүмнийхээ аж амидралыг дордуулахгүйгээр хурдан шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй.энэ үйлчилгээ худалдаагаа хэвийн хэмжээнд оруулж өрх бүлийг дэмжих арга хэмжээ авах олон арга хэмжээ бна.мөн хүнс болон гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой буулгаж барих арга хийгээ чээ.яагаад наадамд 3тэрбумыг үр дүнгүй салхинд хийсгэх гээд бна.сонгуулид 5,1их наядыг хог хаягдал болгож хаясан шүү дээ.тэр хог хаягдал чини улаан чулутын хогын цэг дээр сонин ,ном ,зурагт хуудас сурталгаачин хог болоод хийсэж бнаа хөө.очоод үзцгээ.

Г.Намсрай . [202.9.46.51] 2020-07-04 17:49:29

Ковид гарч маш олон байгууллага хаалгаа барин хаагдаж , хөл хорионы улмаас үйлчилгээний газруудын ажил зогсон худалдааны төв захуудын бараа гүйлгээ 80% -р багассан зэрэг шалтгаанаар ихэнх өрх бүлүүд , иргэдийн оролго хэт багассан ч ЭРХ баригч МАН бүтэн 6-н сар буюу 185 хоногийн турш өрх бүлд хандсан ямар ч тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаа энэ үед төмсний 1000 төг б.снаа 2000 төг хүрч 100% үнэ нь өссөн нь махны үнэ өндөр үед иргэдэд маш хүндээр тусаж байна.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.