ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн гэж тус улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар өнөөдөр мэдээллээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 317 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ.
“Манай улсад коронавирусний шинжилгээнд хамруулсан хүний тоо 20 сая давлаа” гэж тус байгууллага энэ сарын 2-нд мэдээлсэн юм. ОХУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан байж болзошгүй 280 мянга гаруй хүн эмнэлгийн хяналтад байгаа ажээ.
Хятадын эрх баригчид Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа дэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ коронавирусээр үүсгэгддэг “COVID-19” халдвар дэлхийн өнцөг булан бүрд бүртгэгджээ.
ДЭМБ халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан. Сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 11 сая гаруй хүн халдвар авч, 525 мянга гаруй хүн нас баржээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар халдварын 674515 тохиолдол бүртгэгдсэнээс 446879 өвчтөн эдгэрсэн бол 10027 хүн нас барсан байна.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.