Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Н.Баярмаа / Орон нутаг

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын тохиолдол илэрсэн байж болзошгүй байна. Энэ тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ "Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглээд, халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагдсан тухай мэдээлэл ирлээ. Үүний дагуу аймгийн төвөөс мэргэжлийн баг голомт руу гарсан байна. Нохой тарвага зууж ирнэ гэдэг бол өвчтэй хөдөлгөөн нь удааширсан тарвага гэсэн үг. Мөн цохиж алах боломжтой байна гэдэг бол хөдөлгөөн нь удааширсныг илтгэнэ" гэв.

Мөн тэрээр Ховд аймагт гарсан тарваган тахлын уушгины болон булчирхайн хэлбэрээр өвчилсөн хоёр хүний биеийн байдал сайжирч, нэг, хоёрдугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан тул Ховд аймагт тогтоосон хөлд хориог аймгийн онцгой комиссын хурлаар цуцалсныг мэдээллээ.

Иймээс хөдөө гадаа аялж, зугаалж явахдаа тарвага агнахгүй байх, тарваганы мах хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.46] 2020-07-06 14:30:38

Тарвага идэхгүй бол үхлээ юу малнууд аа, заагдсан цаг хугацаанд нь агнаж гударцгаагаач

болд [202.21.113.54] 2020-07-06 12:17:28

энэ хээрийн хулганыг идэх ээ болиочээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.