С.Эрдэнэ: АН-ын даргад дүрмийн шаардлага хангасан бүх хүн нэр дэвших эрхтэй

Н.Алтанцэцэг / Улстөр

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Арчилсан намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах болсныг намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаад С.Эрдэнэ мэдэгдлээ. Уг их хурлаар АН-ын шинээр сонгогдсон даргыг батламжлах юм байна.

АН-ын дарга асан С.Эрдэнэ “Өнөөдрөөс АН-ын даргын сонгуулийн сунгаа эхэлж байна. Энэ сонгуульд АН-ын дүрмийн шаардлага хангасан бүх хүн нэр дэвших эрхтэй.

Өнөөдрийн хувьд намд хамааралгүй гадна, дотны хүмүүсийн дүрмийн бус үйлдэл гарч байгааг хэлэх хэрэгтэй. АН-ын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож, намын удирдлагыг дүрмийн бус аргаар авахаар санаархаж байгаа аливаа этгээдэд хатуу сануулж хэлэхэд тийм боломж байхгүй” гэв.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал “АН-ын дарга Үндсэн дүрмийн хороонд хүсэлт гаргаж, түүнийг нь Үндсэн дүрмийн хороо хүлээн авснаар АН-ын даргын орон гарсан гэж үзэн, сонгууль товлон зарлаж байна.

2020 оны долоодугаар сарын 6-9-ний хооронд шинээр намын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэнэ. Долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана.

Наймдугаар сарын 16-нд намын даргын сонгуулийн санал хураалт болно. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Мөн намын даргын сонгуульд өрсөлдөгчөөс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.176] 2020-07-06 22:00:13

Буцах бэрд үнээ нийлэх хамаагүй

Иргэг [103.26.194.118] 2020-07-06 14:15:56

Уг нь нам шинэчлэх гэж байгаа бол Эрдэнэ гэдэг хүн огт охолцохгүй ээжтэйгээ бизнэсээ нийгээд явэх хэрэгтэй Ялгаагүй Зи Энхболд ч бас адил Страто гэдэгтэйгээ гэхдээ жинхэнэ бизнэсийнзарчмаар шударгаармбусап компануудиай өрсөлдөж

Зочин [122.201.21.195] 2020-07-06 13:27:49

Юуны өмнө ҮД гэгчийн НО -г илчлэх комисс байгуулж , ДҮРМЭЭ ишнэчил ...

Зочин [122.201.21.195] 2020-07-06 13:24:39

АН - жинхэнэ НАМ больё гэж байгаа бол ийм ч яаруу тавчуу хөдлөх ёсгүй дээ - хугацаа нэг л биш ... ??? ЦОО ШИНЭ - НАМ шиг НАМЫН ТӨЛӨӨ , ЗАЛУУС ААА ...

Зочин [122.201.31.58] 2020-07-06 13:16:15

Эрдэнэ гуай 100 саяаа авахгүй юмуу


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.