Бүх картаа гар утсандаа - Ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?
Мөнгө түрийвчинд байхаа болиод гар утаснаас бүхнийг шийдэх боломжийг бүрдүүлсэн төлбөр тооцооны хялбар системийг ХААН Банк зах зээлд анхлан нэвтрүүлж байсан билээ. Мобайл банк, интернэт банк, Khanbank аппликэйшн ашиглан төлбөр тооцоог бэлэн мөнгөөр биш, цахимаар хийх эхлэлийг тавьж байсан бол өнөөдөр банкны ямар ч үйлчилгээг бид гар утаснаасаа авдаг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна. Тэгвэл энэ удаа ХААН Банк “Databank” ХХК-тай хамтран “Ухаалаг түрийвч” Pass.mn aппликэйшнийг харилцагчдадаа санал болголоо.
Яагаад ухаалаг түрийвч гэж хэлж байна вэ гэж үү? Та энэхүү aппликэйшнийг гар утсандаа татаж суулган ХААН Банкны картуудаа холбосноор төлбөр тооцоогоо хамгийн хурдан шуурхай хийх боломжтой. Олон карт, түрийвч биедээ авч явах шаардлагагүй, зөвхөн гар утастай байхад хангалттай. Өөрөөр хэлбэл, гар утсан дахь Pass апп түрийвчийг тань орлоно гэсэн үг. Худалдаа үйлчилгээний газруудад ПОС төхөөрөмж дээрх QR кодыг уншуулаад л тооцоогоо хийчихнэ. Гар утсаа зайнаас уншуулах учраас карт уншигч машинд хүрэлцэх, дамжуулах шаардлагагүй гэдгээрээ эрүүл бас аюулгүй. Мөн түүнчлэн олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан өндөр нууцлалтай гэдгээрээ давуу талтай юм.
Та Pass.mn аппликэйшнийг гар утсандаа татан авч суулган бүртгүүлээд ХААН Банкны картуудаа холбон шууд хэрэглэгч болох боломжтой. Ухаалаг түрийвчээ карттайгаа холбон энэ үйлчилгээнд бүртгүүлэхэд нэмэлт шимтгэл хураамжгүй. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.khanbank.com/mn/personal/product/432 дарж авна уу.
Бид цаашид онлайн худалдан авалт, хэрэглээний төлбөрүүд, бусад бонус картуудыг холбох зэрэг таны төлбөр тооцоог хөнгөвчлөх таатай боломжуудыг тус аппликэйшнд нэмэхээр ажиллаж байна.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа
































































“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Монголчууд Оюутолгойгоо авах боломжтой юу? Боломжтой!
Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ
УНТЭ-ийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал алдагджээ
МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үү
Макрон Орос, Украины хэлэлцээний талаар хатуухан мэдэгдэл хийв
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
Энэтхэгээс ирж буй зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгажээ
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Трампын санаачилгыг дэмжих нь Монголд л ашигтай