Аймгуудын наадамд уралдаанч хүүхдээр морь унуулахдаа эцэг эхийн зөвшөөрөл авна

Н.Баярмаа / Орон нутаг

Аймгуудын баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн бүртгэлийг энэ сарын 6-10-ны хооронд явуулж байгаа ажээ.

Энэ жилээс эхлэн уралдаанч хүүхдээс хурууны хээ авч цахим бүртгэлийг хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор уралдаанч хүүхдэд цахим карт олгож, тухайн картаар өөрийгөө нотлон уралдаанд оролцох юм байна.

Мөн уралдаанч хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийг гарын үсгээр баталгаажуулах аж. Хэрвээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй бол хүүхдийг уралдаанд оролцуулахгүй юм байна. Түүнчлэн уралдаанч хүүхэд зайлшгүй даатгалтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Аймгуудын баяр наадамд хурдан морь унах хүүхдүүд бүртгүүлэхдээ уяачийн иргэний үнэмлэх, уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхийн зөвшөөрлийн бичиг, уяач, уралдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирэх зэрэг шаардлагыг хангах ёстой аж.


Сэтгэгдэл

Зочин [120.235.21.22] 2020-07-07 08:28:17

Yu bolood yavchihav da ene garchig ni? Tegeed omno ni etseg ehees yereesee zovshoorol avdaggui bsn yumu?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.