Чингис хааны амьдралын тухай шинэ сэжүүрийг Австралийн судлаачид олжээ

Aдмин / Нүүр

Чингис хааны амьдралын ихэнх хэсэг нууцлаг хэвээр байгаа боловч Австралийн судлаачид Монголын байлдан дагуулагчийг өвлийн улирлаа хаана өнгөрүүлдэг байсныг тогтоосон байж магадгүй байна.

Чингис хаан 1162-1227 онд амьдарч байсан бөгөөд дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан юм. Австралийн Үндэсний их сургуулийн доктор Жак Феннерээр ахлуулсан баг Япон, Монголын судлаачдын хамтарсан багийн олон жилийн турш малтлага хийж буй Аврага хэмээх газраас илрүүлсэн амьтны яс, шүдэнд радио-карбон шинжилгээ хийжээ.

Японы археологич Нориюки Ширайши тус газрыг Чингис хааны өвөлжөө байсан байж магадгүй хэмээн таамаглаж байсан бөгөөд “Archeological Research in Asia” сэтгүүлд нийтэлсэн Ж.Феннерийн судалгаа уг таамаглалыг дэмжсэн байна. “Цаг хугацааны хувьд Чингис хааны амьдарч байсан үетэй тун ойролцоо байсан” гэж Ж.Феннер “ABC” сувагт мэдээлжээ. Гэвч радио-карбон шинжилгээгээр тогтоосон хугацаа олон арван жилийн зөрүүтэй гарч болзошгүй байдаг байна.

Ж.Феннерийн мэдээлснээр, Чингис хааныг амьдарч байх үед анх тус газрыг эзэлж, хэдэн арван жилийн дараа орхин явсан байх магадлалтай ажээ. "Археологичид тухайн газраас Чингис хаантай холбоотой эд зүйлийг хараахан олоогүй байгаа тул нэмэлт судалгаа хийх шаардлагатай" гэж тэрбээр нэмж хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Pranchuud ikhe sonirhodog yum! [31.32.212.183] 2020-07-07 23:01:14

Delhiin anhaaraliin tebd baih sig bna?Manai haan sig gaihamsig ertenched baih bis dee!!ted demiirch l baihaas daa!!!Pranziin (CA m;interesse setgyyld hyydas 61-d Tyyhen deh hamgiin hychirheg tysgaar ylas baisan)(Qui fut le plus puissant souverain de l;histoire?....)hemeesen ni Chingis haanii maani zyragiin hamt cheehen textiin hamt tabijee!

Зочин [172.58.188.58] 2020-07-07 11:01:04

Haiguuliig zogsoohiig shaatfaj bna

Зочин [66.181.169.6] 2020-07-07 08:57:07

Онц сонирхолтой биш хэрэггүй мэдээллээр яах нь бээ. хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байгаа Аваргын балгасыг эртнээс нааш Чингис хааны Аураг орд гэж байсан. Өүлэн хатан эх суудаг орд өргөө төвлөрсөн газар, хажуу хавь нутаг буюу Хэрлэний хөдөө аралд Их хаадын чуулган удаа дараа болж байсан түүхэн нутаг гэдгийг Монголчууд биш хэдэн зууны өмнөөс ч мэддэг байсан газар. Гэнэт өнөөдөр тэнд Чингис хаан өвөлжжээ гэж гадны эрдэмтэд тогтоочиж гэнэ дээ. МНТ зохиолд хаана өвөлжиж зусаж нутаглаж байсан тухай тодорхой дурьдсан байгаа. Мэдээ бичих оруулахдаа түүхэн эх сурвалжаа ядаж сөхөөд харчихаж байл даа.... Чааваас

Улаангом [192.82.71.239] 2020-07-07 08:03:12

Канарын арал дээр гэж л битгий хэлээрэй дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.