Борооны улмаас авто болон явган хүний замд нийт 4.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн ус зайлуулах байгууламж, сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна. Усархаг борооны улмаас авто замд үүссэн эвдрэлийн хэмжилт, судалгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хийснээ танилцууллаа.

НАЗМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра "Авто замд үүссэн эвдрэлийг дүүрэг бүрээр нь танилцуулбал,

  • Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 18, 19 дүгээр хороонд явган хүний 1,800 м.кв зам, 2,500 метр үргэлжлэх авто замын хашлага эвдэрсэн.
  • Баянгол дүүрэгт нийт 800 м.кв зам эвдэрч, 2,800 метр авто замын хашлага эвдэрсэн.
  • Сонгинохайрхан дүүрэгт явган хүний 1,000 м.кв зам, авто замын 2,000 метр урт хашлага эвдэрсэн.
  • Сүхбаатар дүүрэгт 2,600 м.кв нүхэн эвдрэл үүсэж, 1,500 урт метр хашлага эвдэрсэн.
  • Баянзүрх дүүрэгт 1,200 м.кв эвдрэл үүсэж, 1,800 метр урт хашлага эвдэрсэн.
  • Хан-Уул дүүрэгт 1,000 м.кв явган хүний зам, 2,500 метр урт хашлага эвдэрсэн.

Зургаан дүүрэгт 14,600 м.кв авто зам, явган хүний зам 7,300 м.кв, авто замын 13,100 метр урт хашлага эвдрээд байна. Нийтдээ 4 тэрбум 762.5 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд 23:00-06:00 цагт ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд өдрийн цагаар ажиллаж байгаа.

Одоогоор 1,340 м.кв-д нүхэн эвдрэлийн засварыг хийж, 20,000 м.кв-д шороо хусаж тэгшилсэн. 240 м.кв шороо түрэлт, 26 м.кв асфалт бетонон хог зайлуулж, 2,300 тонн борооны усыг соруулж, цэвэрлэгээ хийгдсэн" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Авто замын газар эвдэрсэн замуудыг нэгбүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Улаанбаатар хотын нэг иргэн, нэг аж ахуйн нэгжээс болж нийтээрээ усанд автаж болохгүй. Зөвхөн авто зам дээр л гэхэд 3.9 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.

Борооноос үүдэлтэй эвдрэлийг хатмагц нь Авто замын газар засвараа эхлүүл. Усны барилга байгууламжийн газар ус зайлуулах сувгуудыг бүгдийг нь цэвэрлэ.
Ойрын долоо хоногт бороотой байхыг цаг уур байгууллагаас өнөөдөр ирүүлсэн. Нэлээд усархаг, үргэлжилсэн бороо орох магадлалтай" гэв.


Сэтгэгдэл

Irgen [172.58.141.252] 2020-07-08 01:38:17

Zam tavisan companiudaas todorhoi hugatsaatai batalgaa avan ene hugatsaand garsan gemtel evdreliig zasuulah, mun huleej avahdaa chanariin undur shaardlaga tavin mergejliin hynaltiin albaniihan avah, hervee huleen avsan zam ni muug medseer bj dugnelt gargasan ajiltnuudtai hairiutslaga tootsood irehed ug ni bolno shuu dee!.

зочин [202.21.100.210] 2020-07-08 01:09:20

Зам засах ажлаар нэг хэсэг нь мөнгө цохино шүү дээ. Албан тушаал ер нь багададгүй юм даа. Ваае сэргэлэн дарга ЦОХЬ ЦОХЬ

ЗОЧИН [202.179.27.81] 2020-07-07 22:59:54

ЮУН ЗАМ БЭ? ЭНЭ ЧИНЬ АСФАЛЬТАН ХАВТАН БАЙНА Ш ДЭЭ. ҮГҮЙ ТЭГЭЭД ОДОО ЗАМЫГ ЧИНЬ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ ХИЙДЭГГҮЙ ЮМ УУ? ТИЙМ БОЛ ЗАМ ТАВИАД ЯАХ ЮМ.

ЗОЧИН [202.179.27.81] 2020-07-07 22:57:45

ГАНЦ ЗӨӨЛӨН БОРООНД ИНГЭЖ ЭВДРЭХ ЁСТОЙ ЮУ ? ҮГҮЙ! ҮРГЭЛЖИЛСЭН ААДАР ОРВОЛ ХОТ ЗАМГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА. ТЭГЭЭД ҮҮНИЙГ ХАРИУЦАХ ЭЗЭН БАЙНА УУ? БАС Л БИДНИЙ ХАЛААС РУУ ОРЖ ХООЛНООС МИНЬ ХОРООХ НЬ УУ ААН

zochin [103.57.95.30] 2020-07-07 22:37:28

энэ арай дэндэж байна. Ийм зам тавьдаг ямар компани бна аа. тэр нөхрөөр зардлыг нь гаргуулах хэрэгтэй. Бас ийм стандарт бус юм хүлээн авдаг нөхдүүдийг шалгах хэрэгтэй. арай дэндүү. ямар асбальт бетон гэхээр борооны усан д урсдаг болж байна. ?????????????????????????????????

ZOCHIN [66.181.161.54] 2020-07-07 13:57:15

ZAM TABINA DANDAA XULXI ZAM TABINA ABGAN XUNII ZAM TABIJ NAIGAAG XARXAD BAS L SETGELGUI TABIJ BGAA N XARAGDDAG 2 JILIN DARAA DAXIAD L TABINA

J [122.201.21.203] 2020-07-07 13:12:44

Хулхи зам тавьчаад юу бодож бдгийм бол тэр компанууд ...хариуцлага хаана бна

Зочин [66.181.161.70] 2020-07-07 12:37:28

Өчнөөн тэрбумаар наадамлаад л өчнөөн тэрбумаар эвдрэл гараад л сайхан юмаа

Зочин [103.229.121.88] 2020-07-07 12:17:48

yaruu aldart mongolchuudin buteen baiguulalt

zochin [122.201.19.99] 2020-07-07 10:38:14

hairan tatvar tologchdiin mongo ochnoon l tatvar awna hiij bgaa yum bhgvi hiisen yum ni chanargvi.

Зочин [103.229.178.26] 2020-07-07 10:17:59

зам тавих ажлын чанарыг бурхан шалгаж байгаа нь энэ, хийсэн гарууд муугийн муу гэдэг үнэлгээ авч бна


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.