УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж байна

Б.Лхамаа / Улстөр

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилох сайд нарыг нэгбүрчлэн танилцуулсны дараа гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Х. Болорчулуун.-Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдож байгаа нэр дэвшигчийг хөдөө өссөн, мал аж ахуйд ойр байсан гэдгээр нь ойлгож болох байх. Гэхдээ яг хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн хүн биш. Эдийн засгийн хүн. Мэдээж Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар доголдчихсон байгаа. Хүмүүс өссөн төрсөн нутагтаа амьдарч чадахгүй олноороо нийслэл рүү нүүж ирж байгаа. Энэ байдлыг арилгах, эдийн засгийн утгаар нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх үүднээс нэр дэвшигчид итгэл хүлээлгэж байгаа болов уу гэж бодож байна. Дэлхийн улс оронд хөдөө аж ахуйг эрхлэхэд тааламжтай, тохиромжтой, эрсэлтэй гэж гурав ангилдаг. Манай улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас эрсдэлтэй тоонд ордог. Хөдөө аж ахуй эрхлэхэд тааламжтай тохиромжтой улс орнууд татаас өгч хөдөө аж ахуйгаа хөгжүүлдэг. Хүнсээр дамжиж тухайн орны аюулгүй байдал хангагддаг. Ийм учраас улс орнууд хөдөө аж ахуйн салбартаа онцгойлон анхаарч төрөөс дэмждэг. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн зүгээс сайн зүйлийг санаачилж хийвэл дэмжиж ажиллана, Харин саар дутагдалтай ажиллавал хуулийн хүрээнд хяналтаа тавьж хатуу чиглэл, шаардлага тавьж ажиллах болно.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:-Шинээр сонгогдож байгаа нэр дэвшигч нарт баяр хүргэе. Миний хувьд 50-иас илүү хувийг нь танихгүй юм байна. 2020 оны сонгуулиар монголын ард түмэн МАН болон өрсөлддсөн хүмүүсийг дэмжсэн шүү. Тиймээс намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллахад шахаж ажиллана.УИХ хууль баталж өгнө. Хэрэгжүүлэх нь Засгийн газар. Түүнээс хууль болохгүй байна гэж "гоншигнодог" цаг ард хоцорсон. Шинэ Үндсэн хуулинд ч энэ тухай байгаа. Хууль хангалтгүй байна, ийм дүрэм журам дутуу байна гэдэг хүн бол ажил хийдэггүй хүмүүсийн үг шүү. Ажлаас зугтдаг хүмүүсийн үг. Монгол Улсад хууль хангалттай байгаа. Сонгуулийг харж байхад иргэд сонгогчид Засгийн газарт илүү дүн тавьдаг юм билээ. Та бүхнийг УИХ-тай хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Өөрсдийгөө зөвхөн мундаг гэж бодохгүй байх. Та бүхний ур чадварт итгэж байна. Гэхдээ ур чадвараас илүү Ерөнхий сайдын сонголтонд итгэж байна. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлсэн. Сайн баг бүрдүүлсэн гэж бодож байна. Тийм учраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:-Л.Оюун Эрдэнэ сайдад хандаж хэлэхэд, орон нутгийн асуудлаа анхаарч ажиллаарай. Ялангуяа аймаг, дүүргүүд дээр ялсан Засаг дарга нь доод шатны нөгөө намынхаа Засаг дарга нар дээр улс төрийн ялгаварал гаргаж их улстөржиж ажилладаг. Улстөржих цагтаа улстөржиж бусад үед адилхан ард түмний төлөө зүтгэж байгаа учраас хамтарч ажиллах тал дээр хэлж ярьж ажиллаасай гэдгийг хэлье. Мөн яамдууд УИХ, Засгийн газрын түвшинд бие биендээ хяналт тавьж ажиллаж чаддаг. Ажил хаана унадаг вэ гэхээр дунд шатанд унадаг. Хоорондоо ерөөсөө уялдаа холбоогүй. Том том агентлаг, газрын дарга нар нь тэр над дээр ирэх ёстой, энэ над дээр ирэх ёстой гээд өрөө өрөөндөө суучихдаг. Гүйж ирээд нэг нэгэнтэйгээ уулзаад ажлаа ингээд тэгээд хийчихье гээд ажиллавал маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж ажиллах боломж байдаг. Энэ уялдаа холбоон дээр Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ сайд нар анхнаасаа анхаараад ажиллавал ажил их амар урагштай явна гэдгийг хэлье.


Сэтгэгдэл

gemtliinxen [66.181.171.26] 2020-07-08 03:27:13

munxsaixan avilga uguud bur mergejliin xyn shyy

зочин [122.201.19.99] 2020-07-08 03:25:11

АВЛИГЛААР эрүүл мэндийн сайд томилохоо болио Хүрэлсүхээ

Зочин [202.126.90.17] 2020-07-08 06:00:38

Гэмтлийн эмнэлгийн авлига ч зогсоогуй ш дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.