ЯПОН:Ши Жиньпин даргын айлчлалыг товлох нь одоо тохиромжгүй үе
Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн эх барих намаас Мягмар гаригт Хятадын даргын айлчлалыг цуцлахыг шаардсан шийдвэр гаргажээ. Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Хятадын Засгийн газар баталсныг эсэргүүцэн Ши Жиньпиний Японд хийх айлчлалыг цуцлахыг шаардсан байна.
Японы Либерал ардчилсан намын дипломат албаны дарга Ясухидэ Накаяма мэдэгдэхдээ “Эрх чөлөө, хүний эрх, ардчиллын зарчмуудын тухай олон улсаас санаа зовниж буй энэ нөхцөл байдалд бид Ши Жиньпиний айлчлалыг цуцлахыг шаардахаас өөр аргагүй байна” хэмээжээ.
Үүний зэрэгцээ Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдэхдээ “Ши Жиньпин даргын айлчлалыг товлох нь одоо тохиромжгүй үе. Хараахан шийдвэр эцэслэгдээгүй байна” хэмээсэн байна. Гэхдээ Японы Засгийн газраас хоёр орны төрийн дээд түвшний яриа хэлэлцээгээр дамжуулан одоогийн нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгааг Ёшихидэ Суга тодруулжээ. Япон дахь Ши Жиньпиний айлчлал өнгөрсөн хавар товлогдсон ч коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм.
Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталснаар Хятад нь Коммунист систем болон хуучин Их Британийн колони хотын хоорондох эрх зүйн зохицуулалтыг үгүй хийсэн хамгийн шийдвэртэй алхам хэмээн шүүмжлэгчид дүгнэж буй.
Эх сурвалж: Associated Press
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо
МАШИНД МӨРГҮҮЛЖ ЭРСЭДСЭН ОЛОН БЯЦХАН ЗҮРХИЙГ ИНГЭЭД Л МАРТАЦГААХ УУ?