Онцгой байдлын алба хаагчдад тусгай тоноглол бүхий автомашин,техник хэрэгсэл хүлээлгэн өглөө

Н.Баярмаа / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлээс Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, чадавхийг сайжруулахад дэмжиж ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай автомашин тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэж байна. Үр дүнд нь онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажиллах нөхцөл боломжоор хангагдах юм” хэмээсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.