Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа

Ц.Анударь / Нийгэм

“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрэлхэг залуусаараа бахархаж явдгаа хэлмээр байна. Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайхран ажиллаж буй ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ, нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Ус сувгийн удирдах газар дуу нэгтэйгээр дэмжиж ажилласан. Тарж болохуйц аюулыг цэвэрлэж, байгальд саарал усыг хүргэж буй цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисст тавьсны дүнд өнөөдөр орон сууцны батламжийг өгч байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.

Хортой нөхцөлд ажилладаг ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулахаар 250 мянган метр куб багтаамж бүхий бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд анхаарч ажиллаж буй Ус сувгийн удирдах газрын нийт ажилтан, алба хаагчдад талархаж байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ.

Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн ажилтан Б.Оюунбаатар “Залуучуудаа дэмжиж, бидний нийгмийн асуудлыг анхааран шийдвэрлэж байгаад баяртай байна” гэсэн юм. Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчин Т.Энхбаатар “Би байгууллагадаа зургаа дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаад баяртай байна. Ус сувгийн удирдах газар болон НЗДТГ-ын нийт хамт олонд талархснаа илэрхийлье” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [70.29.80.254] 2020-07-08 17:52:35

Өө,МАН намыг сонгосон хүмүүсээ шагнаж байгаа байхаа тэр хүмүүс ёстой цагаан цаас байх МАН тэгж хэлдэг биз даа уучлаарай

Зочин [70.29.80.254] 2020-07-08 17:46:41

МАН нам ард түмнийг яаж хуурч байгаагаа бодит байдлаараа харуулж байгаа юмаа даа хэн түрээсийн байранд орох нь бидэнд ямар хамаатай юм, жирийн явдал биздээ монголчууд энийг уншаад төр засагтаа их ажил хийж байна гэж хөөр юм уу? Энэ сэтгэгдэл бичсэн хүний асуулт зөв , хүмүүс дор бүрнээ юмыг сайн тунгааж бодож зөв санал шүүмжил бичиж байвал сайн юм шиг санагддаг зарим хүмүүс маш муухай тэнгэ юм бичиж байх юм

зочин [124.44.156.207] 2020-07-08 13:57:24

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад 400, онцгой байдлын ажилтнуудад 100, энд 10, бусад хэд ч билээ? Ямар учиртай ийм олон орон сууцыг гэнэт төрийн албан хаагчдад өгч байгаа нэртэй шахаад өрөнд оруулаад байгаа юм бол оо? Энэ хүмүүс насаараа энэ өр зээлийг төлнө биз дээ? Орон сууц нь борлуулалтгүй, чанар муутай, байрлал муутай, алслагдсан юм болов уу? Нэг л ойлгомжгүй байна уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.