ЦАГ ҮЕ: Ирэх 10 сард Монгол Улс цалингаа тавьж чадахгүйд хүрнэ

Aдмин / Эдийн засаг

2020 оны УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газарт эдийн засгаа хөл дээр нь босгох томоохон үүрэг тулгарч байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.464.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурчээ. Экспорт 29.5 хувь буурснаас шалтгаалан Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23,7 хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.9 хувиар буурсан байна. Экспорт буурсныг дагаад импорт 10.4 хувиар хумигдлаа. Энэ нь коронавирусний улмаас Хятад улсад түүхий эдийн эрэлт огцом буурснаас, тухайлбал, нүүрсний хэрэглээ 30 гаруй хувиар багассантай холбоотой юм.

Энэ цаг үед Засгийн газар эдийн засгаа аврах, коронавирусын эрсдлээс шалтгаалж хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжиж бизнесээ аврах том сорилттой нүүр тулгарч байна. Засгийн газраас сонгуулийн өмнөхөн төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй гэж хэд хэдэн удаа тайлбарлаж байсан ч одоо харин төсөвт тодотгол хийх нь зайлшгүй юм гэдэгтэй санал нэгдэж эхэллээ.

Олон улсын валютын сангаас манай эдийн засгийг хасах нэг хувиар унах буюу агшина гэсэн тооцоо гаргасан. Харин АХБ-ны хувьд 1.8 хувьтай агшаах тооцоолол байгаа. Гадаад худалдааны алдагдал 178 сая ам.доллар болсон нь гадаад худалдаан дээр сүүлийн хоёр гурван жил байнга ашигтай явж ирснийг илтгэж байна. Тэгэхдээ манайд орж ирж байгаа валют гарч байгаа валютын зөрүү нь 180 сая ам.доллараар илүү гадагшаагаа урсаж байна. Иймд энэ нь эргээд гадаад худалдаан дээр цаашлаад төлбөрийн тэнцэл дээрээ яаралтай анхаарал хандуулахгүй бол болохгүй болсныг илтгэж байгаа юм.

ҮРЭЛГЭН ЗАРДАЛ БА ҮР АШИГГҮЙ ТАНСАГЛАЛ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 90-ээд мянган аж ахуйн нэгж бий. Үүнээс 80 мянга орчим жижиг, дунд үйлдвэрлэлийн ангилалд байдаг аж ахуйн нэгжүүд төрөөс хамааралгүй үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд төрд үйлчилгээ үзүүлдэггүй, төрөөс тендэр авдаггүй. Иймд энэ 80 мянган аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулж хамгийн түрүүнд зээлтэй, эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа компаниудад ямар арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй болжээ. Өнөөдөр Засгийн газраас 53 тэрбум төгрөгөөр Чингис хааны музей барина гэсэн төсөв тавиад тендэр нь шалгараад явж байна. Гэтэл 53 тэрбум төгрөгөөр хэдэн компани, аж ахуйн нэгжид хүндрэлийн үеийг давахад нь туслах байсан бол...

“Төсөв 1.6 их наядаар тасарсан. Нэг ёсондоо олж байгаа орлогоосоо 1.6 их наядыг Засгийн газар зарцуулсан гэсэн үг”

Улсын төсвийг аваад үзэхэд манай нийт хөрөнгө оруулалт 3.8 их наяд төгрөг . Гэтэл наадмын зардлыг аваад үзэхэд үүний мянганы нэг хувь нь болж байна. Үнэхээр наадам дээр ийм төсөв тавьж байгаа бол цаана нь олон төсөл дээр маш үрэлгэн байгаа болов уу гэсэн хардалт байгаа юм. Нийт төсөв 1.6 их наядаар тасарсан. Нэг ёсондоо олж байгаа орлогоосоо 1.6 их наядыг Засгийн газар зарцуулсан гэсэн үг. Энэ байдлаараа 10 сар хүрч чадахгүй. Энэ мөнгийг ирээдүйн өв сан,олон улсын байгууллагуудаас нэмж зээл авсан гэх мэтээр яаж ийж байгаад алдагдлаа нөхсөн. Энэ хэлбэрээр цаашаа явж чадахгүй. Тэгэхээр эдийн засгийн бодит хөрсөн дээр буух нөлөө нь найм, есөн сараас мэдэгдээд эхэлнэ.

Тиймээс иргэд амьжиргааны орлого гайгүй байдаг бол зарлагаа илүү танаад хуримтлал үүсгэх хэрэгтэй болж байна. Энэ бол өөрсдөдөө зориулах боломж юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:37:37

ZGHZgF http://pills2sale.com/ levitra nizagara

Erka [202.55.188.40] 2020-08-12 16:58:54

Энэ асуудал хөл хорио эхэлхэд л ойлгомжтой байсан ЗГ ярилцах нь битгий хэл төсвийн мөнгөө уралдаж хувааж аваад л таарлаа даа хэрэгтэй хэрэггүй зүйлд төсөвлөж өөртөө мөнгө авах гэсэн шунахайн сэдлээр л дуусч байгаа . ЭЗ мөлхөөд эхэлсэн шүүдээ удахгүй хойшоо гулсах биз

zochin [49.0.212.156] 2020-07-11 00:58:10

Bitgii muu er zognood bai

Т [202.55.188.44] 2020-07-10 05:36:24

Чингисийн музейгээ хойшлуулёан нь дээрээ. ийм хэцүү цаг үед илүү зардалаа танах хэрэгтэй!!

Zaraa [211.36.142.21] 2020-07-09 11:14:16

Hurelsuh gej pop hulgaichiig tahin shuteed mongol uls balran doroitoh zamruugaa orj bn.

Зочин [122.201.31.51] 2020-07-09 11:02:19

Хулгай хийсэн мөнгөө гаргалд аа нөгөө гадна байрлуулсан хэцүү үед гаргана гэсэн нөхдүүд уралдаад улсдаа тушаах байлгүй дээ.

Зочин [202.9.47.20] 2020-07-09 09:19:45

Ardiin namd valiutiin sangaas odoo baigaagaasaa hund nuhtsultei mungu zeeleh eswel hyatadaas zeeleh songolt bgaa uur yum chadahgui.tuswiin urelgen zardalaa ted sanaachlagaaraa tanahgui tegwel daraagiin songuilid oroh mungugui bolno.

/*-*/ [49.0.212.215] 2020-07-09 07:18:24

Гоё, баяр хүргэе, сонгуулиас өмнөх хагас жилийн турш коронагаас үүдэх хүндрэлийн талаар ямар ч ажил зохиож явуулаагүйн гор нь гарч байгаа юм

Зочин [202.179.26.58] 2020-07-09 06:54:36

харин ч ийм хүнд цагт өөдрөг итгэлтэй урам зоригоор хэцүүг давдаг юм биш үү мэдэхгүй байж мэддэг юм шиг ярих нь хаашаа юм

Зочин [202.179.26.58] 2020-07-09 06:53:06

тендерүүд эдийн засагтаа шингэж байгаа биздээ авсан компани нь хөлсөөр л ажил хийлгэж, материал худалдаж аваад хийнэ биздээ. юугаа эргүү юм яриад юу хэлэх гээд ээрч муураад байгаа юм

Зочин [59.153.85.125] 2020-07-09 05:59:52

Худал эсвэл таагүй мэдээ мэдээлэл бичиж ард түмний сэтгэл зүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаагаа сэтгүүлч нар мэдэрдэг баймаар ... Дээр нь сэтгэгдлээ бичиж байгаа зочид нь СОЁЛТОЙ баймаар....Олон зуун жилийн түүхтэй МОНГОЛ УЛС ямар ч асуудал хүндрэл байсан туулаад даваад л гарна .....Төр засаг төрийн тэргүүнээ муулаад байгаа иргэд СОЁЛТОЙ УХААНТАЙ баймаар....Жинхэнэ МОНГОЛ ХҮН хэзээ ч ТӨР ЗАСАГ ТӨРТ УЛСАА элдвээр хэлэхгүй дээ....Учир нь МОНГОЛЧУУД ТӨРИЙНХӨӨ СҮЛДЭНД ЗАЛБИРДАГ АРД ТҮМЭН ...

Зочин [192.82.65.51] 2020-07-09 09:09:36

Та ёстой зүйтэй ярьж байна. Өөрсдөө юу ч хийдэггүй, өөрсдийгөө сэтгүүлч их юм хийж байгаа юм шиг бодоод байдаг. Улс эх орноо дандаа муулдаг. Энэ бичиж байгаа тэнэг зүйлүүдийг чинь хөгшин настай хүмүүс уншиж таараа. Тэдэнд ямар байх вэ! Хэзээ, хаана Монгол хүн Эх орондоо байхдаа өлсөөд үхсэн юм. Admin гээд нэр, нүүрээ нуугаад худлаа юм бичдэгээ боль!!!

Зочин [64.119.16.52] 2020-07-09 05:45:19

Одоо юугаа идэж амьдраад байгаа нь сонирхолтой байгаа. Ажилгүй, орлогогүй, зээлтэй хүмүүс машинтай зам дээр бөглөрөөд л яваад байх юм. Хүүхдийнхээ мөнгөөр бензин хийгээд яваад байна уу. Намар яах бол гэхээс айдас хүрч байна, боломж гарангуут ямар ч гэсэн хэдэн кг гурил авах санаатай л байна.

Зочин [202.179.21.207] 2020-07-09 05:20:53

Ер нь манай улсын эдийн засаг хүндрэх нь гарцаагүй харин түүнийг хамгийн бага эрсдэлтэй даван туулах вэ гэдэг нь нэн чухал асуудал. Эрх биш Төр засгийнхан харж байгаа байх.Юуны урьд төсвийн тодотголоо яаралтай хийж урсгал зардлаас тэвчиж болох зардлыг бүх төсвийн байгууллагуудаас хасах хэрэгтэй.Гадагшаа гаргах нүүрснийхээ тээврийг эрчимжүүлэх хэрэгтэй.Үйлдвэр,үйлчилгээнийхээ цагийг уртасгаж үйлдвэрлэл,борлуулалтаа нэмэгдүүлэх арга сүвэгчлэх хэрэгтэй.Экспортоо дэмжсэн бодлогоо эрчимжүүлье гм.Хүрэлбаатарыг дахиад гаргаж ирлээ,энэ хүн онолын хувьд хэр юм бол гэхээс практик мэдлэгэ/ мэргэжлийн хүмүүст/ ярьж байгаа зүйлээс нь харахад ихээхэн дутагдалтай харагддаг.Тэхдээ СЯам хуучны давгүй сайн мэргэжилтэнгүүд байдаг байсан. Тэднийгээ сайн түших хэрэгтэйл болов уу?

zochin [202.9.47.5] 2020-07-09 05:01:03

odoo gadnii ulsuudad b.gaa manaikhnii khuuli bus khurunguudiig khuraaj avchirval asuudliig shiidej bolno.

ЗОЧИН [124.158.95.14] 2020-07-09 03:57:36

КОРОНОТОЙ ЭНЭ ЦАГ ҮЕД НААДАМ ГЭДЭГ 3 ТЭРБУМЫН ҮРЭЛГЭН ЗАРДЛАА БОЛИМООР БАЙНА Ш ТЭЭ, ХҮРЭЛСҮХЭЭ, БАТТУЛГАА, БАТТУЛГА НЬ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ЗУСЛАНДАА НААДАМ ХИЙХ НЭРЭЭР ДЭД БҮТЭЦ ТАТАЖ, ЗАМТАЙ СҮЛЖЭЭТЭЙ, ЦАХИЛГААНТАЙ БОЛЛОО? ИЧИХ НҮҮР АЛГА УУ? ЖЕНКО, НААД НААДМАА БОЛЬЧИХООЧ ГЭЖ АРД ТҮМЭН МӨН ИХ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА, ТООЖ БАЙГАА Ч ШИНЖ АЛГА, ҮНЭХЭЭР ХУВИА БОДСОН МУУХАЙ ХҮН ЮМАА, ҮХСЭНИЙХ НЬ МОНГОЛ ЯЛНА

onom [119.40.98.106] 2020-07-09 04:20:10

Харин наадхыг чинь харж л байна. Ер нь бол Монгол улс Наадмаа тасалж байсан удаагүй. Тиймээс Наадам болдгоороо болно. Цагаан сар бол өөр. гэр бүлийн баяр юм. Наадам бол төс ёсны билэгдлийн утга агуулдаг юм. Тиймээс аливаа асуудал байвал ялгана шүү. Харин асуудал байгаа бол тэр асуудлыг л ярь.

Зочин [203.91.115.41] 2020-07-09 03:55:43

АН хан байсан бол корона тараад санхүү дампуурах байсан.

БЗ0чин [66.181.184.127] 2020-07-09 03:34:10

Ямар новш нь хятадын эрлийзүүд л бичиж байгаа биз эвэр хошуулсан новшнууд корнодвол таарна

zochin [66.181.171.26] 2020-07-09 02:30:27

tusvuu xemne eruul mendiin yam tendriin xuivaldaanaa il bolgo ualanguya gemtliinxen aimaar shuu

z [202.9.46.63] 2020-07-09 02:25:48

toriin ner zvvvsen nam namiiin bogs dolooogch jijig tom hulgaachuudiiin gai bid yduu baigaa

Зочин [103.229.121.186] 2020-07-09 02:20:17

Hundrel ch garah ni garnaa, her zereg davan tuulah chadvartai, bodlogotoi bh ni ve l gedeg ni chuhal shde,

зочин [202.131.248.226] 2020-07-09 02:07:10

Хүрэлтэнгүүд л өөрсдөө ийм болгож байгаа шдээ...сонгуулиар баруун, солгойгүй л цацсан даг

зочин [103.57.95.37] 2020-07-09 02:00:43

эрүүл саруул ухаантай хүн юм бол бодох ёстой биш үү.сангийн сайд ни нэг жил л энэ байдлыг бариж чадна гэж хэлж байсан энэ бол туйлын үнэн.хийж бүтээж байгуулдаггүй дандаа импортоор хэрэглээгээ хангадаг эдийн засагтай гэдгээ монголчууд 30жил ойлгоогүй юу,эKспорт,үйлдвэр гэж юу ч үгүй.байгалийн баялаг гэж түүхий нүүрс,зэсийн баяжмалаар хэдэн доллари олдог ийм арчаагүй эдийн засаг шүү дээ.өөрсдөө газар тариалан мал аж ахуй,хүнсний ногоогоор эkспорт хийж чадахгүй хөгжлийн ямар ч бодлогогүй,төрийн бүтэц ни данхайсан том үрэлгэнэ бүтэцтэй.ард олон ни ихэнхи ни залхуу хойрго дээд ,дунд шатандаа дарга нарын сүлжээ авилгад идэгдсэн дарга нарыг тэжээж тэтгэдэг ,тэд ханаж цадахгүй баяждаг ийм улс орон дэлхийн түүхэнд хөгжөөгүй юм шүү.

зочин [202.131.245.69] 2020-07-09 01:49:56

мэдээллийг буруу ташаа ингэж ашиглаж болохгүй ээ. дэлхийн банкнаас эхлээд олон улсын байгууллага, гадаад улсаас буцалтгүй тусламж өгсөн, засгийн газрын нөөц хөрөнгө энэ тэр гээд хэцүү байдлыг даван туулах хөрөнгийн найдвартай эх үүсвэр байна. хөрөнгө орууллат бүрийг хасна гэвэл аж ахуйн нэгжийнхний цалин орлогыг л бас л хасаж байна гэсэн үг ш дээ. дэд сайд, орлогчийг огт үгүйсгэх шаардлагагүй тэднийг цомхотгоод 200 тэрбумыг хэмнэх бол буруу тооцоо нэг удаа 2 хүрэхгүй тэрбумыг хэмнэх тооцоо гарах ч хүн хийх ажлыг нь шинээр ажилтан авах гээд хэмнэж чадахгүй. 30 жил төрийг цомхон болгох уриа лоозонгоор нэр алдраа мандуулж, төрийг мэдлэггүй самарч гай болсон олон жишээ байна. Одоо байгаа байдлаа хар даа мэдлэггүй нам дагасан амьтад төрд байна. ажлаа мэдэхгүй намын томилгоогоор орж ирснүүдийг харин шууд халах хэрэгтэй.

Зочин [66.181.181.132] 2020-07-09 01:39:04

Хvрэлсvхийн ЗГ хvндрэлтэй асуудлыг амжилттай давж гарна гэдэгт ард тvмэн итгэж бна. Муу амлахгvй харин дэмжлэг vзvvлж байх хэрэгтэй

Зочин [66.181.187.103] 2020-07-09 01:22:41

Намар эдийн засаг хүндрэх нь тодорхой. Хүрэлтэнгүүдийн арга ухаан хир тодрохыг л харья даа.

Зочин [202.179.21.230] 2020-07-09 01:05:32

Хүрэлбаатар гэж сэтгэлгүй мэдлэггүй нөхөрийг зайлуулмаар юм.Сонгуулиар бидний сонголт буруу байсан байна

Zochin [202.126.90.41] 2020-07-09 01:02:41

Hudlaa medeelel bichihee bolison deeree

Зочин [150.129.143.249] 2020-07-09 07:02:57

10 sar bolog, harya. Ter ued zasgiin gazar dahij ur taviad ene tendees mungu zeelj suuh balgui

Зочин [202.179.26.136] 2020-07-09 01:57:20

Тийм шүү худлаа муу амлах шаардлага юу байна бүхэл бүтэн улс байна болох байлгүй

Ahmad nastan [66.181.161.21] 2020-07-09 00:35:15

Шинэ засгийн газар мэдэж бгай битгий муу амлаад бай

agaa [124.158.90.3] 2020-07-09 00:01:08

Hurelsuhee ..tusubd hundreltei olon yam. ded saiduudaa tanaach . tanid ediin zasgii anhnii medegdehuun baigaa uu uhaantaihan baihgui bol ard tumen taniig shuuhed uguhuur beldej baigaa gej ugluu buhen bodoj ajildd uruunduu orj bai


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.