"HOVO" маркийн машин 13 автомашинтай мөргөлдөж, таван хүн гэмтсэн ноцтой осол гарчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Өчигдөр шөнийн 23 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Howo маркийн О / 44 настай, эрэгтэй/ жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, 7-н Toyota Prius маркийн автомашинууд болон 3 айлын хашаа мөргөж, ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн осол гарсан байна Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад "2020 оны 7 дугаар сарын 8-н буюу өчигдөр орой 23:20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам, Сургуулийн 14 дүгээр гудамжны урд замд HOVO маркийн миксер Мицубиши пажеро, 7 ширхэг Тоёота приус, Ниссан дацуй, Хонда инсайт, Старекс, Ланд круйзер 80 машинуудтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.

HOVO маркийн миксер нь 10 тоннын зуурмаг ачих даацтай. Осол гарах үед 8 тоннын зуурмагтай явж байсан нь тогтоогдсон.Одоогийн байдлаар ослын улмаас таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Мөн ослын үеэр гурван айлын хашаа дайрсан байна.Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.74.147] 2020-07-12 21:32:02

8 кубметр зуурмаг дор хаяад 16 тонн шүү дээ. Усны хувийн жингээр бодож тэнэгтжээ. Тэгэхээр даац хэрэрчэээ.

Зочин [182.160.1.93] 2020-07-11 11:38:48

хятадын том тэрэгнүүд ачаа бага үед тормоз нь зүгээр, хүнд ачаатай үед тормозных нь систем ажиллахаа болиод байна.

jarantai [66.181.161.5] 2020-07-10 09:12:15

курс сургууль чанаргүи... Мѳнгѳ авч баивал хэндч хамаагүи үнлэх ѳгдѳг гаи...нэг тѳрѳл авилга шүү...

Макс [202.126.88.179] 2020-07-11 16:16:57

Санал нэг байна. Таньдаа төстэй санал өмнө нь би бичсэн чинь хүмүүс хараагаад л байсан.

зочин [202.179.25.66] 2020-07-09 13:06:58

ЭНЭ ХОВОГ НЭГ ЖУРАМД ОРУУЛМААР ЮМ ХООРОНДОО УРАЛДАНА ХҮЧ ТҮРНЭ ЯМАР ХҮМҮҮС БАРИАД БАЙНАА ЯАЖ УДАА ДАРАА ИНГЭЖ ХОХИРООЖ БАЙНАА

Зочин [202.126.88.65] 2020-07-09 12:12:27

амьд явах баталгаа багатай болжээ

Жолооны үнэмлэх яаж авсныг нь шалга. [202.131.225.53] 2020-07-09 10:45:37

Ийм хүнд машинд жодоочдох Жолооны үнэмлэхийг ТУСГАЙ курс төгссөн хүмүүст олгодог биздээ? Мэргэжлийн, онцгой туршлагатай жолооч нар ийм осол гаргамааргүй юм. Энэ хүн яаж тэр ТУСГАЙ үнэмлэхийг авсан юм бол оо? Ер нь тусгай үнэмлэхтэй юм уу?

Зочин [106.102.0.196] 2020-07-09 11:38:28

Tegleguu dee buh vum mongoor awilga bolson hoin oilgomjitoi shuu dee halit suusan bolood l unewleh olgood , medleg tutaj bn doo

Баагий [202.126.89.27] 2020-07-09 10:35:19

Миксер унасан далдайсан дуракуудаас болж энэ жил хичнээн осол гарав аа. Зам онож араа сольж сурлаа гээд хүн жолооч болдоггүй юм. Гэнэтийн зүйл тохиолдоход хурдан самбаачилж, яаралтай зогсох арга хэмжээ авч чаддаг болсон цагтаа л жолооч болох дөхөж байна гэж ойлго. Мөнгө л бодоод давхиад байдаг... 5халтар цаас хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй болоо юу? Машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж мэддэг болчихоосой доо ДАЛДАЙСАН ШУНАЛЫН ТУЛАМНУУДАА

Зочин [66.181.161.49] 2020-07-10 17:04:20

chi bol bur olon hunii amiig avah bsan bh chi iim bdald orson bol shoknoosooch garj chadaagui galzuurah bh shuu jolooch hezeech hun alj mashin murguud urund orj shorond suuya gej yvahgui shde

Зочин [103.57.93.246] 2020-07-10 08:31:52

Тийм шүү

zochin [202.9.47.5] 2020-07-09 10:04:46

khurdtai l davkhij yavaa kharagddag iim l ur dagavartai .

zzz [103.212.117.136] 2020-07-09 09:45:29

бараг сардаа нэг болох шив...


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.