Амны хаалтаа тогтмол зүүцгээе

Н.Баярмаа / Нүүр

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас эх орондоо ирж, ажиглалтад орсон иргэдийн тоон мэдээлдийг танилцууллаа.

2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш хугацаанд нийт 12,392 хүнийг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,995 хүн ажиглалтад бий.

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээгээр

  • 16 галт тэргээр 6,992 зорчигч
  • 18 нислэгээр 1,232 зорчигч
  • Авто тээврийн 225 хэрэгслээр зорчсон 6,005 зорчигчид хяналт тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэлээ.

Түүнчлэн тэрбээр тусгаарлах байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийн тоон мэдээллийг танилцуулсан юм. Энэ оны гуравдугаар сарын 24-нөөс долдугаар сарын 8-ныг хүртэл хугацаанд нийт 5,968 хүн хяналтад орсон байна.

Одоогоор өрхийн эрүүл мэндийн 115 төвд 757 хүн хяналтад байгаа аж. Харин 5,211 хүний тусгаарлалтын хугацаа дууссан тухай НЭМГ-аас мэдээлэв.

Мөн дэлхий нийтэд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа тул ард иргэдийг гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа тогтмол зүүх болон хүн хоорондын зайгаа баримтлахыг уриаллаа.