О.Энхзаяа: Нэгдүгээр сарын 9-нөөс хойш хугацаанд нийт 12.392 хүнийг ажиглалтад авсан
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас эх орондоо ирж, ажиглалтад орсон иргэдийн тоон мэдээллийг танилцууллаа.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа "2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш хугацаанд нийт 12.392 хүнийг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2995 хүн ажиглалтад бий.
Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээгээр
- 16 галт тэргээр 6,992 зорчигч
- 18 нислэгээр 1,232 зорчигч
Авто тээврийн 225 хэрэгслээр зорчсон 6005 зорчигчид хяналт тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв.
Энэ оны гуравдугаар сарын 24-нөөс долдугаар сарын 8-ныг хүртэл хугацаанд нийт 5,968 хүн хяналтад оржээ. Одоогоор өрхийн эрүүл мэндийн 115 төвд 757 хүн хяналтад байгаа аж. Харин 5,211 хүний тусгаарлалтын хугацаа дууссан юм байна.
Сэтгэгдэл