Баян-Өлгийд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу үгүйсгэгджээ

Н.Баярмаа / Орон нутаг

Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 18 хүнийг хөл хорионд оруулаад байгаа аж. Мөн дээрх тохиолдол нь тарваган тахлын булчирхайн хэлбэртэй төстэй байгаа тул эмчилгээ хийж байгаа юм.

Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд шинжилгээгээр буюу PCR-аар сорьцын хариу үгүйсгэгджээ. Тиймээс үргэлжлүүлэн нян судлалын шинжилгээ хийж байгаа аж. Тус сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болгон сумын төвөөс 125 км-т орших зуслангийн долоон айлын 18 хүнийг хөл хорионд оруулжээ.

Харин гоц халдвар тарваган тахалтай холбоотой дуудлага мэдээлэл тасралтгүй ирж байгаа аж. Сүүлийн долоо хоногт гэхэд ЗӨСҮТ-д энэ талаарх 22 дуудлага иржээ. Тиймээс тарваганы мах, эд эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байх, нохойд бариулсан тарваганаас хол байхыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа билээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:15:48

EvO18s http://pills2sale.com/ levitra nizagara

Цогоо [202.131.225.197] 2020-07-09 07:56:07

Үгүйсгэгджээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.