ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Н.Баярмаа / Нийгэм

Их дээд сургуульд элсэгчдээс авдаг ЭЕШ-ыг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж дуусөөд буй. Энэ жил Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44633 суралцагч шалгалтаа амжилттай өгсөн байна. Үүнээс 800 оноо авсан 126 суралцагч байгаагаас 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм.

Эдгээр элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилт үзүүлсэн 17 сурагч, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж зааж сургасан багш нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр шагнал гардуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сурагчдад хандаж хэлэхдээ “Энэ хичээлийн жил их онцлогтой болж өндөрлөлөө. “Ковид-19” цар тахалын энэ үед дэлхий дахины боловсрол, сургалтын системд өөрчлөлт орж байна. Одоогийн сурагч, хүүхэд залуусын хувьд дэлхийн боловсролыг онлайнаар суралцаж, эзэмших боломж бүрдэж байна. Үеийнхээ манлайлж буй сурагч та бүхэн маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрсдийн хүссэн их, дээд сургуульдаа элсэн орж амжилттай суралцахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга “Элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилт үзүүлэн оролцсон үе тэнгийн сурагч та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа их, дээд сургуульдаа амжилттай суралцах болно гэдгээ хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж, зааж сургасан нийт 14 багшид талархал гардуулав. Энэ үеэр 38 дугаар сургуулийн монгол хэлний багш Д.Алтанцэцэг “Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон нийт сурагчид болон зааж, сургасан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсэж байна” хэмээлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.11] 2020-07-09 18:33:58

ym bolgoniig shuumjildeg zavaan zangaa bolichih heregtei ulsiin surguuliin huuhduud ch end zunduu baina dag!

зочин [124.44.156.207] 2020-07-09 13:21:03

Элсэлтийн шалгалтаа амжилттай сайн өгөөд шагнал авдаг ямар гээч сонин гаж журам, үзэгдэл вэ? Ер нь бол бүгд элсэлтийн шалгалтаа амжилттай сайн өгөх ёстой биз дээ? Энд юуг? яагаад? шагнаад байгааг ойлгосонгүй.

зочин [122.201.19.99] 2020-07-09 08:54:11

Улсын сургуулийн багш нарын чадвахыг сайжруулах ажил хийх цаг нь болжэээ мөнгөтэй сургууль материал задлаад байна ууу чанар хаанаа алдагдаад бна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.