Ц.НАСАНБАТ: Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор хуулийн хамгаалалтад орно гэж байхгүй

Б.Лхамаа / Хууль

Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгснийг тоймлон хүргэе.

-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг автомашин хэт өндөр үнээр авсан гэж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан гэдэг үндэслэлээр ял оноолоо гэж зарим иргэд ойлгож, хуулийн байгууллагыг буруутгаж байна. Эдгээр албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм бэ?

-Ерөний сайд асан М.Энхсайханы хувьд автомашин худалдан авах ажиллагаанаас гадна Тавантолгойн орд газрыг ашиглах талаарх төсөл боловсруулахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс энэ үйлдэлд нь гэм буруутай гэж тооцож, ял оноосон. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн хувьд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон. Энэ үйлдэл нь хууль бус гэж үзсэн учир ял оноосон.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцсан уу. Монголд хэзээ ирэх талаарх мэдээлэл бий юү?

-Прокурор яллагдагчаар татах шийдвэрээ гаргасан. Яллагдагчаар татагдсан этгээдийг гадаад улсаас эрэн сурвалжилж авчрах асуудлыг мөрдөх байгууллага гүйцэтгэдэг.

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг улсад хохирол учруулаагүй байхад нь ял шийтгэл оноолоо гэж иргэд шүүмжилж байна. -Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дэх хэсэгт гэмт хэрэг гэдгийг тодорхойлсон байдаг. Харин тусгай ангид тусгайлан заасан хохирол хор уршиг учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох гэмт хэрэг бий. албан тушаалын гэмт хэрэгт заавал хохирол учруулахыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Мөнгө угаах гэмт хэргийн талаарх мэдээлэл өгнө үү?

-Албан тушаалтан албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж мөнгө угаасан, хүрээлэн буй орчинд хохирол учруулж мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг залилж мөнгө угаасан үйлдэлтэй хэргүүдэд мөрдөн шалгах ажил хийж байна. Ирэх улиралд мэдээлэл хийх үеэр шүүхэд шилжүүлчих байх. Нийт 208 гэмт хэргийг шалгаж, 68 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэн.

УИХ-ын гишүүн А.Авъяасүрэн бусдад хахууль өгсөн хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан улстөрчид УИХ-д сонгогдож, хуулийн хамгаалалтад ордог тохиолдол цөөнгүй гарах боллоо.

Аливаа хэрэгт шийдвэр гаргахдаа тухайн прокурор хараат бусаар хуульд захирагдаж, шийдвэр гаргадаг. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор хуулийн хамгаалалтад орно гэсэн зүйл байхгүй. Хэрвээ мөрдөн байцаах ажиллагааны үеэр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хангалттай нөхцөл үүссэн, тогтоогдсон, энэ үед мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд УЕП өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д танилцуулдаг. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа үед хэн нэгэн хүний нэр цохож болохгүй. Гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно.

Эх сурвалж:24tsag.mn


Сэтгэгдэл

nuЙ [202.126.88.237] 2020-07-14 03:42:14

ЭНЭ ЖИЛ СОНГОГДСОН /МАН-ЫН/ ГИШҮҮД ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭР АЖИЛЛАХ БАЙХ,ӨМНӨХ НЬ НАМЫН ТҮШЭЭДЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН,

Иргэн [192.82.70.248] 2020-07-10 08:02:47

Хамгаалалтад ороод байгааг мэдсээр байж худлаа ярих хэрэг байдаг л юм байх даа..УЕП эрхийн түдгэлзүүлэх санал ИХ д тавихад гишүүд хамгаалаад түдгэлзүүлж өгөхгүй аваад үлдсэнийг ард түмэн мэдэж байгаа шүү. Дархан эрх гэж юмыг байхгүй болгох хэрэгтэй

зочин [122.201.19.99] 2020-07-10 04:13:23

худлаа хуцаад байхын хамгаалалтанд орсоор л ирсэн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.