221 хязаалан бүртгүүлжээ
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр эхэлнэ.
Тус насны морьдын уралдааныг 07:00 цагаас гарааны зурхай руу хөдөлгөх байсан ч Хүйн долоон худагт бороо их орсны улмаас уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Салбар хорооны гишүүд 14 цаг хүртэл хойшлуулаад байна.
Энэ жилийн баяр наадамд 221 хязаалан бүртгүүлжээ. Үүний дотор өнгөрсөн жилийн улсын наадмын түрүү магнайд хурдалсан Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, уяач Г.Ганбаярын хар, бүсийн наадмын түрүү Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, уяач С.Дэмчингийн улс хүрэн зэрэг олон шандаст хүлэг уралдах юм байна.
Сэтгэгдэл