АН-ын даргын сунгаа тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ

Н.Баярмаа / Улстөр

АН-ын даргын сунгаа энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд явагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон талаар мэдээллээ. АН-ын даргын сунгаа яагаад хойшлогдсон талаар тус намын даргын үүрэг түр гүйцэтгэгч Ц.Туваанаас тодруулахад тэрбээр “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. Өөрөөр хэлбэл АН-ын даргын сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэсэн үндэслэлтэй өргөдөл гишүүдээс ирсэн. Энэ дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулах шийдвэрийг өчигдөр /2020.0 7.10/ гаргасан” гэв.

Мөн ирэх наймдугаар сарын 23-ны өдөр товлоод байсан Их хурлаа ч гэсэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Харин тус намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл 6-9-ний хооронд явагдаж дууссан бөгөөд нийт 7-8 хүн бүртгүүлсэн байна. Тодруулбал, Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, О.Амартүвшин, АН-ын ҮБХ-ны гишүүн асан Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ намаасаа түдгэлзсэн гэсэн ч намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч О.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.176] 2020-07-14 16:21:26

Алтанхуягийг ааш зан сайтай байгаа дээр нь эртхэн очиж залмаар юм!! еер хvн vзчихээд егье!! гэсэн ч олдохгvй ээ!!

Зочин [184.151.230.174] 2020-07-15 18:31:28

Yag zov

Гишүүн [66.181.161.37] 2020-07-11 02:58:35

Лу Гантөмөр гарчих гээд дахиад л сандаргаж бгаа юм бндаа хэхэ

Зочин [202.9.46.119] 2020-07-10 13:56:39

Ха ха төмсөгнүүд

Зочин [103.57.92.170] 2020-07-10 11:35:20

Одонтуяа , Туваан хоер бол Эрдэнэ элементийн төөмсөгнүүд юм

Сунгасан сонгууль болохон дээ. Кх! [202.131.225.53] 2020-07-10 05:40:59

Энэ нам ч одоо бүтэхээ больсон байх аа. "Сунгаа" гэж сунгасан хөгшин настай лидерүүдээ л сунган сонгохыг хэлж байгаа бололтой. Сунаад л, сунгаад л, унаад л, хуниад л ...

Зочин [66.181.187.103] 2020-07-10 05:35:34

Намын даргад Алтанхуяг, Оюунгэрэл аль нэг нь. Генсект гантөмөр зүгээр бх гэж бодож бна. Тэмүүжин яагаад нэрээ дэвшүүлж бгаа юм. Намын ялагдалд та нар удирдлагын багаараа хариуцлага хүлээх ёстой. Дэп дарга бсан байхаа.

Зочин [66.181.182.116] 2020-07-10 05:32:57

Туваан дээрээ амартүвшин маш муу хүн шүү

зочин [122.201.19.99] 2020-07-10 04:10:58

Алтанхуягаа хадаг бариад залсан дээрээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.