Д.Нямхүү:Онгоцонд амаржиж, ихэр охид төрүүлсэн эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий дахинаа 12.368.000 хүн өвчилж, 556.000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Эдгэрсэн хүний хүн 7.1 саяд хүрч, 4.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Сүүлийн 24 цагт АНУ-д 64.000, Бразилд 42.000, Энэтхэгт 25.000, Өмнөд Африкт 13,000 хүн халдвар авлаа. ОХУ-д суулийн хоногт 6,509 хүн шинээр халдвар авч, 176 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдсэн.
Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 341 хүн орж, 286 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 3050 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6-ынх нь бие хүнд байгаа.
Сүүлийн 24 цагт 119 дугаар 146 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Казахстан улсаа хочр иргэн холбогдож эмнэл зүй, эмчилгээний талаар мэдээлэл авлаа" гэв.
ЭМЧИЛГЭЭНД БАЙГАА 30 ХҮНИЙ 27-ЫНХ НЬ БИЕ ХӨНГӨН, 3 ХҮН ХҮНДЭВТЭР БАЙНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 9-нд гурван лабораторид 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Батлагдсан тохиолдол 227 байгаагаас 197 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтын доор байгаа.
Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор 262 иргэн ирсэн. Уг онгоцонд явсан 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охид төрүүлсэн бөгөөд эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д тусгаарласан" гэлээ.
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав
"Air China" Хөх хот-Улаанбаатар чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлдэнэ
"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын цам харайх бүжгийн төгсгөлд сор заллаа
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов