ОХУ "Авифавир" эмийг экспортолж эхэллээ
АНУ-ын эрх баригчид ойрын хэдэн саруудад «Gilead Sciences» компанийн үйлдвэрлэсэн «Ремдесивир» эмийг 100 хувь худалдаж авах шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр үр дүнтэй эмийн бэлдмэлийн хомстол үүссэн тул Оросын Холбооны Улс коронавирусийн эсрэг тэмцэж буй бусад улс орнууддаа туслахад, мөн «Авифавир» эмийн бэлдмэлээ гадагш худалдаалж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
КОВИД-19-ийг эмчлэх «Авифавир» эмийн бэлдмэлийг эхний удаад Беларусь руу экспортолж эхлээд байгаа аж.
Эмнэлзүйн туршилтаар үр дүнтэй болохоо баталсан «Авифавир» нь 5-р сарын сүүлчээр Эрүүл мэндийн яамны бүртгэлийн гэрчилгээг авч, Дэлхийд «фавипиравир» идэвхтэй бодисыг агуулсан буюу COVID-19-ийг анагаах анхны эмийн бэлдмэл болжээ. Хожим нь уг бэлдмэлийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх удирдамжийн жагсаалтад оруулсан юм.
ОХУ-д үйлдвэрлэсэн эмийн бэлдмэл нь хэд дахин хямдаас гадна шахмал хэлбэртэй тул түүнийг хэрэглэхэд хялбар, тиймээс коронавирусийн халдварын эхний шатанд эмчилгээ хийх боломжийг олгоно» эм үйлдвэрлэгчид мэдээлж байна.
"Авифавир" эмийн хамтарсан үйлдвэрүүд нь үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, өдгөө сард 300 хүртэл мянган курс эмийг үйлдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээр "Авифавир"-ын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадагш гаргах ажлыг эхлүүлэх боломжтой болно хэмээн тооцоолж байгаа аж.
Эх сурвалж: ria.ru


































































Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
62000 багц сурах бичгийг есдүгээр сард нийлүүлнэ
Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэхийн тулд татвар, эрх зүйн орчныг судалж байна
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Аяллын хөтөч Л.Байгалмаа: Жуулчдад “Бензингүй болохоор аялал үргэлжлэх боломжгүй боллоо” гэж хэлэхээсээ ичиж байна
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон