Ч.Чимэдбат: -Баяр наадмын өдрүүдээр албан ёсоор зам хаах шийдвэр гараагүй

Б.Лхамаа / Орон нутаг

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Өчигдрөөс эхлэн усархаг аадар бороо орсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зам ямар нөхцөл байдалд байна вэ?

-Өчигдөр усархаг, аадар бороо их хэмжээгээр орсон. Энэ үед нэлээдгүй зорчих хэсэг усанд автлаа. Өчигдөр оройны 18.00 цагт Төв аймгийн нутаг дэвсгэр Эрдэнэсант, Зүүн-Атар 13 чиглэлийн замууд усанд автаж, зарим хэсгүүдэд эвдрэл үүссэн. Тухайн үед цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж ажиллаа. Ерөнхийдөө цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор орон нутгийн зам усанд автаж эвдрэл үүссэн байна. Тиймээс онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхад нийт иргэд, жолооч нар маань анхаармаар байна. Мөн ЗТХЯ-ны сайдын тушаалаар Дархан чиглэлийн замыг өчигдөр оройны 23.00 цагаас өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоосон байсан. Яг одоогийн байдлаар орон нутгийн замд хөдөлгөөн хаагдсан зогссон зам байхгүй байна.

-Өчигдрийн байдлаар зам тээврийн ослын мэдээлэл хэр байв. Завхан аймагт зам тээврийн ноцтой осол болж долоон хүний амь нас эрсэдсэн байна.

-Өчигдрийн тухайд Цагдаагийн Тээврийн алба иргэдээс 396 дуудлагын мэдээ хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 230 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зөвхөн өчигдөр буюу ганцхан өдрийн дотор орон нутгийн замд 11 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан тоон мэдээлэл бүртгэгдсэн. Өчигдөр 18.00 цагийн орчим Завхан аймгийн нутаг дэвсгэрт “ Toyota Alphard” маркийн машин онхолдож тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байсан долоон иргэн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт явган зорчигч 3 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон, мотоцикльтэй явах үедээ онхолдох хэлбэрээр амь нас нь хохирсон гэсэн зөрчил, шалтгаанаар амь нас нь хохирсон иргэдийн тоо 11 байгаа.

-Баяр наадам болохтой холбоотойгоор иргэд маш ихээр хөдөө орон нутгийг зорьж байна. Иргэдэд анхааруулж хэлэхэд ер нь хөдөө орон нутгийн аль аль зорчих хэсгийн замууд эвдрэлтэй байна вэ?

-Ер нь онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхыг дахин дахин анхааруулья. Зөвхөн 2019 онд гэхэд баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоос шалтгаалаад 23 хүн амь насаа алдсан. Тиймээс ОБЕГ, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байгаагаар Арвайхээр, Дундговь, Өндөрхаан, Чойр чиглэлийн зам нэлээдгүй эвдрэлтэй, зорчиход хүндрэлтэй байгаа. Тухайн замуудад хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал болон өөрдсийнхөө аюулгүй байдлыг хангаж оролцох ёстой.

Мөн Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бусад мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд өгч байгаа зөвлөмж, сэрэмжлүүлгийг цаг тухайд нь авч цаг хугацаа, төлөвлөгөөгөө зохицуулж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна.

-Өнөөдрөөс эхлээд Хүй долоон худагт морины уралдаан эхэлнэ. ТЦА-ны зүгээс өмнө нь өгсөн мэдээлэлдээ хурдан морь уралдах үед хотоос гарах хөдөлгөөнийг хаана гэж байсан. Үүн дээр тодорхой үед хязгаарлалт хийнэ гэсэн энэ талаар тодруулахгүй юу?

-Баяр наадмын өдрүүдээр албан ёсоор зам хаах шийдвэр гарсан зүйл байхгүй. Мэдээж замын ачаалал нэмэгдэх, цаг агаарын байдлаас шалтгаалаад тухайн үед нь хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилж болзошгүй. Түүнээс ямар нэгэн байдлаар хаах хязгаарлах зүйл огт байхгүй байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:34:59

WwvgrS http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.178.157] 2020-07-10 06:08:12

alphard shoroon zam der bol mash muu togtborgui er ni onholdoh mgdlal undurtei mgl iin nuhtsuld tohirson mashin bish

Zo [202.21.109.46] 2020-07-10 09:45:36

Yum bolgon deer medemxiirdeg garuud bx yumaa, zoxiogood, buteegeed, shalgachixsan yum shig shaax yumà

Зочин [66.181.183.230] 2020-07-10 06:17:01

Худлаа медемхийр


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.