ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа
Үндэсний их баяр наадмын босгон дээр дүрслэх урлаг шимтэн сонирхогч, үзэгч түмэндээ зориулаад ХААН галерей “Уламжит дүрслэхүй” анхны 360 виртуал үзэсгэлэнгээ танилцуулаад байна.
“Ковид-19” цар тахлын улмаас галерей, үзвэр үйлчилгээний газрууд түр хугацаанд ажиллахгүй байгаа энэ үед ХААН галерей өөрийн сан хөмрөг дэх дүрслэх урлагийн сор бүтээлүүдээсээ түүвэрлэн цахим үзэсгэлэн нээж буй нь үзэгч олон нийтийн оюуны алжаалыг тайлж, мэлмийг баясгах нь лавтай.
Монголчуудын бахархал болсон эртний уламжлалт урлаг бол яах аргагүй Монгол зураг билээ. Эртний эзэнт гүрнүүдийн түүх соёл, нүүдэлчдийн аж байдлын тод тусгал болж уламжлагдан ирсэн дүрслэх урлагийн энэ төрөл XXI зуунд зураач уран бүтээлчдийн арга барил, хэв маягийг шингээснээр хөгжлийнхөө цоо шинэ түвшинд хүрч орчин үеийн Монгол зураг хэмээгдэх болсон юм.
ХААН Банкны дэргэдэх ХААН галерейн сан хөмрөгт буй урлагийн бүтээлийн цуглуулгад орчин үеийн Монгол зураг зохих байр суурь эзэлдэг билээ. Тэгвэл энэхүү цахим үзэсгэлэнд Монголын орчин үеийн Монгол зургийн төлөөлөл болсон найман уран бүтээлчийн 12 бүтээлийг цахимаар үзэж сонирхох боломжийг бүрдүүлжээ.
Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулан толилуулж “Уламжит дүрслэхүй” 360 виртуал үзэсгэлэнг үзэхийг хүсвэл та бүхэн ЭНД дарна уу.

































































Д.Баярхүү: Энхийн зөвлөлийн дүрэм Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
Дотоодын цэргийн 05 дугаар ангид дахин нэг цэрэг зодуулж, хүнд гэмтжээ
Америкчууд Венесуэлд шинэ нууц зэвсэг хэрэглэжээ
Монгол Улс Трампын санаачилсан "Энхийн зөвлөл"-д нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Оролцох сонирхлоо илэрхийлэх урилга
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа