Х.Баттулга: Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм

Н.Алтанцэцэг / Улстөр

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын нээлт өнөөдөр 11.00 цагт XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадам covid-19 вирусийн цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс XIII зуун цогцолборт хийхээр болсон. Харин хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор Хүй долоо худагт болж байна.

Энэ жил бөхийн барилдаанд 800, шагай, сурын харваанд 1000 гаруй хүн оролцоно. Наадмын өдрүүдэд 13-р зуун, болон Хүй долоон худагт зөвхөн наадмыг зохион байгуулах комисс болон бөхчүүд, тамирчдыг нэвтрүүлнэ. Үзэгчгүй наадам болох тул жирийн иргэд болон тээврийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

ХУРМАСТ ТЭНГЭР ХУР БОРООГОО ХАЙРЛАЖ, ГАЗАР ДЭЛХИЙ ӨНГӨ ГЭРЛЭЭ АСААЖ, МОНГОЛ ХҮН БҮР УЛАМЖЛАЛТ СОЁЛ

image

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Хөх манхан тэнгэр, хөрст эх нутгаа эзэгнэнхэн заяасан миний эх орны ард иргэд ээ!

Он цагийн эрх, түүхэн хувь тохиолоор дэлхий даяхнаар тархан түгсэн элэг нэгт монгол угсаатнууд аа!

Монголчууд бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай – Үндэсний их баяр наадмаа эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, хүсэл мөрөөдөл, чин зориг, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож, үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Бидний ихэс дээдэс эртнээс нааш наран, саран, ариун галаа тахиж, Есөн хөлт Их Цагаан тугаа цэнгүүлж, эрийн гурван наадмаа хийдгээ эцэг мөнх тэнгэр, этүгэн эх газар, эрдэнэт их хүмүүний гурамсан их баяр цэнгэл гэж үзсээр ирсэн билээ.

image

Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм, түүх шастир, сүсэг бишрэл, ёс заншил, үндэсний сэтгэхүйн цогц, Монгол төрийн оршин тогтнохуйн оюун санааны дархлааны онцгой чухал хэсэг нь билээ.

Монгол наадам нь эх дэлхийгээ хайрлах хүмүүн байгалийн төгс зохирол, шүтэн барилдлага болохын хувьд хүн төрөлхтний иргэншил, соёлын оюун санааны үнэт өв хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн болохыг онцлон тэмдэглэхэд нэн таатай байна.

Монгол үндэстэн Төв Азийн өндөрлөгт налайх уудам тал нутагтаа зуун зуунаар аж төрж, дэлхийн соёл иргэншил, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөвийг хоёр зууны турш тодорхойлсон гайхамшигт түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна.

Эдүгээ бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж буйгаа бас санацгаая.

Дэлхий даяар бэрх цагийг туулж, түүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээлийг даван гарах хүндхэн сорилттой нүүр тулцгаалаа. Тусгаар тогтносон, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын төр засаг ард олныхоо амь нас, ахуй амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлэн баталгаажуулахад цаг алдах ёсгүйг дэлхий нийтийн өнөөгийн төлөв байдал нотолж байна.

image

Монгол төрийн алтан босгыг давсан мөчөөс хувийн болоод харийн эрх ашиг, зуурдын санаархал өчүүхэн төдий ч байх ёсгүй. Үүнийг умартаж, хөсөрдүүлвээс төрийн хууль цааз, түмний итгэл найдвар, өнгөрсөн ба ирээдүй үе биднийг хэрхэвч өршөөхгүй.

Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж, монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна. Энэхүү шинэ эриний босгон дээр монгол хүний эрдэм чадал, Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ.

Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж, эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж, эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байх болтугай.

Мөнх тэнгэрийнхээ хүчин дор Монгол төр мөнхөд оршиж, монгол түмний маань хийморь заяаг ивээг. Сайхан наадаарай” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.39] 2020-07-14 05:42:07

МОНГОЛЧУУД САЙХАН НААДЛАА ...Наадам өндөр түвшинд зохион байгуулагдлаа.Хөл хориотой энэ үед боломжоороо чадлаараа ур ухаан гарган байж АРД.ТҮМЭНДЭЭ ӨРГӨН БАРЬЖ БАЙХАД баярлахын оронд гонгиноод байгаа этгээдүүд атаархаад үхэх нээ...Монголчуудын хувь заяа их шүү...УЛС ОРНЫГ МААНЬ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ 3 ХҮН УДИРДАЖ БАЙНА....МОНГОЛ УЛСЫН ...АРД ТҮМНИЙ ....АМЬДРАЛ ХУВЬ ЗАЯА ҮРГЭЛЖИД ДЭВЖИН ДЭЛГЭРЧ БАЙГ...МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС МААНЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДАРЧ БАЙГ.. .ӨНӨ МӨНХӨД ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ ....ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Зочин [66.181.186.158] 2020-07-13 23:27:58

Ардын наадам биш Женкогийн тойрон хүрээлэгчдийн наадам болсоон. Женко ч төрийн наадмын хувьдаа хийчихдэг овоо л муу гар юм даа. Эбэгийн туг тойрч дэвэх ч энүүний хажууд юу ч биш юм байнаа. Ийм хүнийг сонгочихдог Монголчуудын тавилан л юм даа.

Зочин [103.10.21.39] 2020-07-14 05:53:18

Атаархагчаа тайван бай ...атаархсаар байгаад ухаанаа алдчихжээ ТАЙВАН УХААНТАЙ БАЙ...ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ хаанаас нь ч харсан сайхан МОНГОЛ ЭР....ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ХУВЬД ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ХИЙЛЭЭ....НААДАМ САЙХАН БОЛЛОО ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙНА ВЭ ....АЖИЛ ХИЙХЭЭР ХИЙЛЭЭ ГЭХ....ХИЙХГҮЙ БОЛ ХИЙСЭНГҮЙ ГЭХ .....БАРАГТАЙ Л БАЙГААРАЙ АТААРХАГЧИД АА....

Зочин [202.126.89.53] 2020-07-13 23:18:32

Оркууд хотоос гарч явсан сайхан наадам боллоо.

Зочин [103.10.21.39] 2020-07-13 09:13:06

Улсын маань баяр наадам сайхан болж байна.Вирусын үед наадмаа өндөр зохион байгуулалттай хийсэн та бүхэнд БАЯРЛАЛАА....Монголчууд маш нарийн дэг жаягтай өндөр зохион байгуулалтанд орж чаддагаа ДЭЛХИЙ ДАХИНД харууллаа МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН НААДМЫГ ДЭЛХИЙ ҮЗЭЖ БАЙНА ...ГАЙХАЛТАЙ ГАЙХАМШИГТАЙ САЙХАН НААДАМ.БОЛЛОО ...БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД

ts.TUGANBAYR. [202.126.88.200] 2020-07-13 04:40:04

UHAAN MUUT 3 UNDURLUGTEI MANIIN BANT ULS NAADAM GEJ HIIDIIN BNA.

Zochin [174.195.203.161] 2020-07-12 21:08:05

Zarim mongolchuuud ih sonin! Yum hiiij buteeheer neg gonshigonono, hiiihgui bolohooor bas gonshigonono!! Neg Japan erdemtniiii helseneeer yag neg jaahan huuhed shig... zuruuud duraaraaaraaa! Yamaaar ch yumdeee!

Монгол хүн [202.179.21.217] 2020-07-13 12:22:18

Өнөө үеиин Монголчууд бид зах зээлиин ниигэмд шилжиснээс хойш хүн бүхэн л өөр өөриин дураар байх гэж боддог сэтгэдэг ,түүниигээ ардчиллаар олж авсан минии эрх чөлөө гэсэн амин ч үзэлтэй болчихсон . Гэвч бид 3саяуулаа амьдардаг өөрөөс нь бусад 3сая хүнии буюу олонхиин эрх ашиг гэж байдаг тэр ниитлэг дүрмээр амьдрах ёстой гэдгииг цаг ямагт бодмоор . Наадам хиисэн ч таалагдахгүй . Хиихгүй бол бас л таалагдахгүй ,замаар явсан ч ганцаараа хамгын эхэлж хамгын хурдан явах гэж зүтгээд л түгжрэл үүсгэж хаячихаад хэрэлдээд зогсчихдог. Одоогиин биднии араншинг хотын замын байдал яг харуулдаг . Бие биенээ хүндэтгээд хүлээцтэй хандаад явдаг бол замын түгжрэл дор хаяж 50% буурах боломжтой гэсэн судалгаа байдаг . Биднии энэ аминчхан үзлээс болж биднии амьдрал иим дорой бхыдаг билээ

Зочин [103.10.21.39] 2020-07-12 21:04:24

МОНГОЛ улсаа ерөнхийлөгчөө төр засгаа МОНГОЛ НААДМАА дэлхийд ганц өв соёлоо муу муухай үгээр элдэвлээд байгаа хүмүүс лав монгол хүн биш....Эх орон монгол улсыг маань гутаан доромжлоод байгаа эдгээр хүмүүсийг цахим хөгжсөн өнөө цагт олоод ЭХ ОРОН ТӨР ЗАСГАА ДОРОМЖИЛСОН ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦ.....ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ... ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ дээрхи иргэд бүгд МОНГОЛ УЛСад амьдрах хэрэггүй АРДЧИЛАЛ танд ЭХ ОРОН ТӨР ЗАСАГ ТӨРИЙН НААДМАА муу хэлэх эрх өгөөгүй

зочин [202.70.34.130] 2020-07-13 21:45:04

зөв

Ard [202.126.89.26] 2020-07-12 20:58:18

Дэндүү сайхан наадлаа. Ерөнхийлөгч дөө баярлалаа. Монгол даяараа сайхан наадам хийлээ.

Зочин [64.119.24.217] 2020-07-12 20:51:46

Ддр уед гэрээ зараад цагаан сар хийгээд маргааш нь хурээний хог дээр гардаг байсан юм гэнэлээ Тэр бол шашны мунхруулга Одоо цаг оор болсон байна Ноедын л наадам байна Ард тумэн яаж баярлав

Zochin [109.89.151.254] 2020-07-12 18:00:18

Ene ix tom bayar naadmaa ard tymneeree yag urd ni yaj xiideg baisan shigee xiij temdeglex estoi !!!

Zochin [109.89.151.254] 2020-07-12 17:57:57

Tsaashid bayan yaduugiin yalgaatai iim naadam xiideg jishig togtox vii dee!Ulsiin ontsgoi komisoos gargasan oorsdiinxoo shiidveriig zorchij xoriogoo sungasan xirnee bayar naadam xiij baidag manaixaas oor uls xaa ch baixgyi !Tsagaa oloogyi gazraa oloogyi ard tymnee yalgavarlasan naadam bolloo !!!!

Зочин [66.181.177.176] 2020-07-12 17:12:27

Манай хvн тэвхийж бн аа!!! Нэг хачин тагдайсан татанхай гартай еронхийтэй байх муухай юм билээ!! Дэвж шавж тэнэгтэсэнийг нь яанаа.

Зочин [103.10.21.39] 2020-07-12 16:52:27

БААТАР найруулагч танд баярлалаа Сайхан найруулагатай сайхан наадам болжээ Монголчуудаа НААДМАА жинхэнэ зүлэг ногоон дээр сайхан цэлгэр хөдөө газар хийж байвал ямар вэ гэж.....Үнэхээр л МОНГОЛ НААДАМ ....Дэлхий дахинаараа үзэж байна Баатар та аргагүй л ХЕРО юм танд дахин дахин амжилт ....

toli [83.215.197.107] 2020-07-12 15:13:49

hahaha...uher mongol eronhiilogch, uls torchid!!! delhii dajar tom arga hemjeenuudiig hoishluulsan baihad jun naadam!? olymp hurtel hoishlogdson baihad. ternii orond ajlaa hiigeech.

Зочин [103.10.21.39] 2020-07-12 16:45:21

Тархи толгой гэж олгой юм даа

Zochin [202.126.88.128] 2020-07-12 13:46:13

Naadmiin neelt saikhan bolloo. Baatar nairuulagch sain baina. Ene naadmiin beltgeliin huchind 13 dugaar zuun tsogtsolbor tohijih baih. Koronavirus delkhiid namjihaar gadaadaas juulchid irne. Iimd ug tsogtsolbor bolon mongoliin busad aylaliin buteegdehuun, uilchilgee saijirch hugjih yostoi. Singapore Dubai shig bolohgui iumaa ghd mongoliihoo hemjeend aylal juulchlaliin salbaraa hugjuulj sain tohijuulah heregtei. Kempuud, aylaliin uzuuleh haruulah iumnii orchin mash undur hugjuulsen, ded butets sain bh shaardlagatai, ulmaar gadnii juulchdiig iruulj uls maani dollartai bolno.

Зочин [66.181.161.54] 2020-07-12 13:04:43

Дараа жил наадам Баттулгын хаузанд болохоор бол эртнээс сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь дээр юм.

Монгол хүн [66.181.161.109] 2020-07-12 12:45:44

Ерөнхийлөгч ч ёстой тэвхийж байх шив.

Зочин [103.10.21.39] 2020-07-12 12:03:44

Монгол улсын тусгаар тогтнол Монгол төрийн мандан бадрахын билэгдэл МОНГОЛ НААДАМ ....ДЭЛХИЙД цор ганц өв соёл МОНГОЛ НААДАМ .....Монгол хүн бүрийн бахархал МОНГОЛ НААДАМ ....Наадам сайхан эхэллээ ...САЙХАН НААДААРАЙ ЗОН ОЛОН МИНЬ...

Зочин [66.181.161.38] 2020-07-12 10:29:03

Наадмын нээлт ийм үед сайхан боллоо. Үүнээс илүү яахав. Өөр хаана хийх байсан юм болоо? Хаа ч хийсэн олон юм ярих хэцүү юмдаа. Ерөнхийлөгч маань хийморьтой золбоотой бнадаа. Эзэн төрөө муу хэлэх улс амны алдас болох вийдээ. Төрийн минь сүлд өршөөж түмний минь үйлс өөдрөг байг. Монгол улс мандан бадрагээ.

Зочин [202.126.89.164] 2020-07-12 06:59:02

энэ нэг индэр огт зохицсонгүй ёстой мэдрэмжгүй юм болчихжээ.

Зочин [202.9.46.165] 2020-07-12 05:29:31

Муухай монгол

Зочин [66.181.161.29] 2020-07-12 00:55:55

Баттулгаа!Чи болио 31 жилээс өмнө энэ зууны манлай нам 99 жил болж байна хамт мэдэгдэл хийж болохгүй байна уу? Эрхэм ЕРӨНХИЙЛӨЧӨӨ!

Монгол хүн [202.179.21.217] 2020-07-13 13:57:13

Өнөө үеиин Монголчууд бид зах зээлиин ниигэмд шилжиснээс хойш хүн бүхэн л өөр өөриин дураар байх гэж боддог сэтгэдэг ,түүниигээ ардчиллаар олж авсан минии эрх чөлөө гэсэн амин ч үзэлтэй болчихсон . Гэвч бид 3саяуулаа амьдардаг өөрөөс нь бусад 3сая хүнии буюу олонхиин эрх ашиг гэж байдаг тэр ниитлэг дүрмээр амьдрах ёстой гэдгииг цаг ямагт бодмоор . Наадам хиисэн ч таалагдахгүй . Хиихгүй бол бас л таалагдахгүй ,замаар явсан ч ганцаараа хамгын эхэлж хамгын хурдан явах гэж зүтгээд л түгжрэл үүсгэж хаячихаад хэрэлдээд зогсчихдог. Одоогиин биднии араншинг хотын замын байдал яг харуулдаг . Бие биенээ хүндэтгээд хүлээцтэй хандаад явдаг бол замын түгжрэл дор хаяж 50% буурах боломжтой гэсэн судалгаа байдаг . Биднии энэ аминчхан үзлээс болж биднии амьдрал иим дорой бхыдаг билээ

Зочин [202.126.89.164] 2020-07-12 06:56:55

Ман ч хөгшин нам мажийх гэж буй нас нь болжээ

Зочин [172.58.140.128] 2020-07-12 06:41:34

Yugaa soliorood unavaa

Jenkog songogui songogch [122.201.22.157] 2020-07-12 00:11:13

Ni.slel hot Ulaanbaatar baasan da jivj bna. Edi.n zasgin. Hymral irj bna. Deer.n 16-jilin hugtsatai 100say dollor in zeel avaad. Unen davarsan garuud shuu. Odoo naad hi hooson uyang in halilaa zogsoo. Odoo 1200 ond bsan Chingis Haan bishe, odoo baharhal buteey. Odoo bol hamgin novshin undesten mongolchuud bolj 4-uule ni.lj bgad neg mongolo zodood alchin. Neg neg nee hezeech hairlaj bgagui. Ataach, arduur hutaglan. Danda negnee muulsan. Ehner huuhde zodson huchirhi.lsen.Haana bna ter Chingisin mongolchuud????!!!!

Зочин [66.181.161.41] 2020-07-12 15:23:30

Zow

гадаадад гацсан иргэн [67.80.24.197] 2020-07-12 00:07:22

...тусгаар тогтносон эрх чллоот ардчилсан монгол улсын иргэдийнхээ амь намыг.....хацрлан хамгаалана гэж хэлж байх юм..агаарын хилээ оорийн орны иргэддээ нээж иргэдээ татан пвпх шаардлагаьай бна шу

Зочин [103.212.119.124] 2020-07-12 20:44:00

Монгол түмэнээрээ сайхан наадаарай ерөнхийлөгч маань яасан сайхан халуун элгэн үг хэлэвээ баярлалаа монгол хүн болж монголдоо төрснөөрөө бахархаж байна шүү миний монголын сэтгэл цагаан үйлс нь ариун байгаарай сайхан наадаарай

Зочин [202.126.88.73] 2020-07-11 23:44:59

Xuviinxaa edlend turiin naadam xiichixdeg jenco ch ovoo gar yim aa

Зочин [172.58.140.128] 2020-07-12 06:42:36

Chamaig edlengee tureeslehiig hen baig gesiin?

Зочин [77.38.148.28] 2020-07-11 23:33:42

маш сайхан нээлт боллоо.Монгол зон олон минь сайхан наадамлаарай

zochin [202.126.89.68] 2020-07-11 21:17:32

Uuriin ezemshliin gazaraa uzegchgui naadamaa hiideg argagui l noydiin naadam yumaaa

зочин [202.9.46.203] 2020-07-11 20:21:48

Наадмыг хөдөө талд хийж байвал харахад хүртэл сайхан харагдах юм.

Зочин [66.181.161.112] 2020-07-11 19:38:50

Noyodiin naadam borchuudad xamaagui bxaa

Зочин [172.58.140.128] 2020-07-12 06:44:06

manan mafiinhand Mongoloo gesen setgel baihgui yum chini holhon duugui baisan chini deer shuu dee!

Зочин [202.9.46.239] 2020-07-11 18:21:41

Наадам болж байгаа шинжгүй уруу дорой царайлсан урам зориггүй хүмүүс гудамжаар дүүрэн. Ингэж хоёрын хооронд гурвын дунд юм хийсний оронд намар 8, 9 сар болтол хойшлуулж байгаад арай өөрөөр зохион байгуулж болох л байсан. Даанч энэ муу ядарсан ард түмнийг гэх ачүүхэн төдий сэтгэлтэй төр засаг гэж байхгүй болохоор хэнд зориулсан нь бүү мэд худлаа үзүүлэх тоглолт шоу хийгээд өнгөрч байна. Оросууд ялалтын баяраа хойшлуулж байгаад мундаг сайхан тэмдэглэж байснаас санаа авсан бол...

Зочин [103.10.21.39] 2020-07-13 09:01:35

Энэ хэцүү цаг үед МОНГОЛЫН ТӨР МОНГОЛ НААДМАА гэртээ тавтай суугаад зурагтаараа үзэх боломж иргэн бүрт олголоо .... ЮУНД ГОНГИНООД ГОНШИГНООД МОНГОЛГҮЙ ЗАН ГАРГААД БНА ....МОНГОЛДОО ...МОНГОЛ УЛСЫНХАА ...ТӨР ЗАСГИЙНХАА ...ЭХ ОРНЫХОО ГАЗАР ШОРООНДОО...ЭХ НУТАГТАА НААДМАА ЦАХИМААР ҮЗЭЖ БАЙГААДАА БАЯРЛА....ЯМАР ИХ ХУВЬ ЗАЯАНД МОНГОЛД ТӨРСӨНДӨӨ ЗАЛБИРАН ЗАЛБИРАН НААДМАА ЦАХИМААР ҮЗ.....ЦААНА ЧИНЬ ХҮНИЙ НУТАГТ МОНГОЛЧУУД МИНЬ ЦАХИМААР МОНГОЛ НААДМАА ҮЗЭЖ БАЙГААДАА БҮГД БАЯРЛАЖ БАЙХАД НУТАГТАА БАЙГАА ЧИ ЮУНД ГОНГИНООД Б.НА ...ЭСВЭЛ ЧИ МОНГОЛ ХҮН БИШ ЭЭ ГЭЖ....

Зочин [172.58.140.128] 2020-07-12 06:44:30

Solior chi

Зочин [122.201.21.224] 2020-07-11 16:16:26

Бөхийн барилдаан нэг аймагт 6 насны морьд зургаан аймагт, 3 насны эрлийз морьд бас гурван аймагт сур харваачид эрэгтэй эмэгтйэгээрээ тус бүр нэг нэг аймагт хийж болно

Зочин [122.201.21.224] 2020-07-11 16:14:08

Наадмыг хөдөө хотоос зайдуу хий ж байх нь зөв юм биш үү?

зочин [66.181.190.74] 2020-07-11 15:50:48

байгалийн баялаг,эх орны газар нутагаа гадныханд худалдаж өгчихөөд хий хоосон тэнгэр газрын завсар хотны нохой шигээ хуцаж бгааг хараад монголын ард түмэн баярлаж бахархана гэж бодоо юу.иймэрхүү хотны ноходоос болж сайхан байгалийн үзэслгэлэнт эх орон мини үгүй болж зүрх сэтгэл мини өвдөж,цохилох зүрх мини зогсох ни.

Зочин [66.181.161.57] 2020-07-11 13:30:33

Улсын баяраа тэмдэглэх нь өөрөө цаанаа тал талын ач холбогдолтой л байдаг байх даа.

Зочин [67.168.135.57] 2020-07-11 12:57:06

Танд баахан мөнгө орсон уу

Зочин [122.201.31.43] 2020-07-13 03:05:42

Хоосон хаясанаас хэн нэгэнд нь хууль ёсоороо орсон бол юу нь буруу байх билээ.

Зочин [103.212.119.15] 2020-07-11 12:56:31

Монгол түмэн минь сайхан наадаарай

Зочин [202.179.21.249] 2020-07-11 12:43:00

Хийх шаардлага бсангүй.Бааснаасаа салаад замаа засахаар байлаа.

Зочин [172.58.140.128] 2020-07-12 06:56:52

Hiilgui yahav Mongoliin Tor baigaa tsagt hiij baisan ni zov !

Зочих [202.126.90.139] 2020-07-11 12:23:30

Ард түмнээ цэнгүүлээгүй, хэнд зориулсан наадам бэ?

Зочин [172.58.140.128] 2020-07-12 06:58:04

Mongoliin Tor huch chadaltai baigaagaa niited tunhaglaj bna


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.