Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээгээр батлагджээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.

Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа.Уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан.

Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.