ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ

Н.Баярмаа / Нүүр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг соёрхон батлах тухай хуульд долоодугаар сарын 13-нд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын хуулийн албан ёсны цахим хуудас мэдээлжээ.

Уг гэрээнд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана.

Мөн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү болон хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр болон зам харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан-техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-тахал судлал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ.

Энэхүү гэрээг ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум зургаадугаар сарын 23-нд, парламентын дээд танхим буюу Холбооны улсын Зөвлөл долоодугаар сарын 8-нд баталсан юм.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.4] 2020-07-16 03:28:15

МАНАЙ УЛС МӨНХИЙН ХӨРШТЭЙГЭЭ ХАРИЛЦААГАА СЭРГЭЭЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ ХУУЧИН УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦААГ ШИНЭЧЛЭН ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА.

Zochin [172.56.42.145] 2020-07-15 18:26:54

Oros sonon dorootsugai putin udahgui buuduulna

zochin [103.10.22.187] 2020-07-15 14:55:01

oros uls mongold heregtei hyatadii SHi jin pin gegch mangasaas hamgaalna.

Зочин [182.160.35.62] 2020-07-15 12:55:23

УКРАЙН ГҮРЖ ЕВРОПТОЙГОО ЦААШАА ХАРААД ХЭРЭЛДЭЖ АЛАЛЦАЖ БАЙХГҮЙ ЗАЛЬТ ҮНЭГ МОНГОЛ РУУ ХЯЛАЛЦААД УНАХ ЧИНЬ ЯМАР МӨЛЖИХ ЮМ БАЙГААГ ТАНДАЖ БУЙ БИЗ.АБХАЗ ОСЕТИН ДНР ЛНР ДНЕСТР ШИГ МНР БОЛЖ БАЛРАХ ВИЙ ДЭЭ.

Зочин [202.21.109.38] 2020-07-15 10:13:41

Оросын удирдагч одоо больж үз.Монголчуудын юугаа хийх орост хамаагүй.Оросын бүх үзүүлэлт урьдынх шиг биш болсон.Монголыг тайван байлга. Оросууд өөрсдөө хятадаас болгоомжил.

зочин [139.5.216.145] 2020-07-15 07:16:06

нефти боловсруулах үйлдвэр,усан цахгаан станц төмөрзамаа эрдэнэтийн асуудал чини оросуудад огт хамаагүй асуудал.монголчууд та нарын нутаг дэвсгэр дээр бгаа энэ асуудалаа өөрсдөө эрүүл саруул ухаанаар шийдэж сур.дандаа хүний гар харж явдаг цаг өнгөрсөөн.өөрсдөө хийж бүтээцгээ.стратегийн түншлэл та нарын дотоодын асуудалд ямар ч хамааралгүй.бензин шатууахны үйлдвэртэй бочихуул орос булаагаад авчих гээд бна уу.үгүй шүү дээ.цахгаан станцаа баричихаар хятад,,орос хоёр булааж авах уу..та нарын өөрсдийн чини өмч хөрөнгө мэдэв үү..малуудаа.энэ хоёр улсаас түрүүлж хөгжлийн төлөө алхаж сур.залхуурч хүний амаар ,хүний гар хардаг муухай зангаа болицгоо.

Зочин [112.96.109.213] 2020-07-15 10:27:48

Tiim shu. 2 horsh unendee oor mongol hun l huseed baigaa shu de. Yamar shuud nuuren deer "teneg archaagui zalhuu, hudalch hulgaich baihaa bolio, naad olon ulsiin strategitei yamar ch holboogui zugeer l dotood ahuin asuudlaa oorsdoo shiideechee" geltei bish. Oorsdoo teneg yum shig duu tsarailaad baij bolohgui.

Зочин [103.229.120.186] 2020-07-15 06:47:44

Hend ch hereggui uls

Зочин [59.153.113.66] 2020-07-15 05:17:16

Маш өндөр татвар. Хил гаалийн хүнд суртал, ОХУ-аас оруулж буй бараанб, нефть бүтээгдэхүүний өндөр үнэ зохицуулагдах уу? Монгол улсын эдийн засагт тавьсан хоригууд яах бол. Эцэст нь Эгийн голын усан цахилгаан станц барих уу

Зочин [112.96.109.213] 2020-07-15 10:42:59

Yagaad zaaval orosuudaaa shiid huleegeed bgm? Chimeegui hiij l baih heregtei shu de.

Зочин [202.179.27.65] 2020-07-15 05:03:09

Эрдэнэтэд онц байдал тогтоосон нь үндсэн хууль зөрчсөн эсэхийг цэц хэлэлцэж шийдвэрээ гаргана. Ингээд их хурал онц байдлыг цуцлаж 49-ийг эздэд нь буцааж өгөх нөхцөл байдал үүснэ.

Зочин [43.228.130.188] 2020-07-16 09:08:47

49%-н эзэд гэдэг нь хэн юм бэ дээ? Харин жинхэнэ эзэд нь аваад байгаа юм биш үү

зочин [139.5.216.145] 2020-07-15 03:03:32

монгол улсынхаа ахуй соёл түүх зан зашил монгол ёс уламжилалаа дагаж хөгжилд хүрнээ.та нарын хэлээд бгаа чингис чини үүнийг захиас болгож үлдээсэн болохоос дэлхийн али нэг орны гар хараад залхуураад янз бүрийн изм яриад амаа хөдөлгөөд сууж бай гэж хэлээгүй шүү.монголчууд та нар улс орондоо эзэн хүний ёсоор эзэн шиг өөрсдөө хөгжил дэвшилд хүрэх бодлого төлөвөө өөрсдөө хийж гаргаж гар оюун ухаанаараа ажиллаж сур.бүх зүйл чини эх оронд чини бна,гаднаас болоод айлаас гуйж авах юм алга,мал аж ахуй,газар тариалан төмс хүнсний ногоо газар нутаг дотоододоо хүнд болон хөнгөн үйлдвэрүүдээ шинээр бий болго.тэр өвөг дээдэс чини бүгдын бэлдээд бэлэн болгоод та нар өгсөн дөө.жаргалтай газар хүн тогтдоггүй,өвстэй газар мал тогтдоггүй гэж монголчууд та нарыг хэлнэ дээ

Зочин [112.96.109.213] 2020-07-15 10:29:09

Amnii garzaa gej. Teneg ork undestnii toloolol neg ni oodoos chin yu gej comment bichij baigaag harj baigaa biz? Kkk. Nemergui ene oyunii doroitold orchihson humuus.

Зочин [122.201.22.59] 2020-07-15 03:34:38

Куцаад байгаа кужаа вэ

Зочин [103.10.21.39] 2020-07-15 02:03:28

Орос Монгол 2 улс хамтарахад юу нь болохгшй гэж ....АРДЧИЛАЛ нэрийн дор 2 орны түншлэлийг үгүй хийсэн Одоо сэргээж хамтарч ажиллах цаг нь болсон гэж Төрийн томчууд үзэж байна биш үү

Зочин [203.91.115.53] 2020-07-15 00:21:18

Манай улсын 3-дагч хөршүүдтэй эдийн засаг хөрөнгө оруулалтаар хамтран ажиллаж, хөгжил дэвшилд хүрэх боломжит гарцуудыг хааж бидний хамаг гар хөл хөдлөх юм болгоныг боож баглаж хүлсэн гэрээ юү? Монголчуудаа Орсын мафийн системийн интеграцид нэгдэхэд бэлдэгтүн.

Зочин [202.9.46.203] 2020-07-15 01:53:30

дэмиийр. тэр америк чинь яалаа.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.