COVID-19: Урьдчилан сэргийлэлт, сонор сэрэмжээ сулруулах цаг болоогүй
Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалтын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Ингээд коронавирусын дэлхий дахины нөхцөл байдал болоод дотоодын мэдээлэл өгснийг нэгтгэн хүргэж байна
ЭМЯ-ны Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж 13,432,000 хүн өвчилж, 580 мянган хүн эндсэн мэдээлэлтэй байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 6268 хүн шинээр халдвар авч, 157 хүн эндсэн байна.
Дэлхий дахинд Коронавирусын халдвар авсан 7.8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Манай улсын иргэд амны хаалтаа зүүлгүй, анхаарлаа сулруулж байгаад анхаарахыг хүссэн дуудлага ирүүлж байна. Дэлхий нийтэд өдөр тутам коронавирусын халдвар нэмэгдэж байгааг бидний өдөр бүр хүргэж байгаа мэдээллээс ойлгож болохоор байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх сонор сэрэмжээ сулруулж огтхон ч болохгүй. Тиймээс амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, гараа савандаж угаах дадлаа үргэлжлүүлэхийг зөвлөе.
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
АНУ-д өчигдөр /2020.7.14/ 58800 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 3.3 саяд хүрсэн. Бразилд өчигдөр 41800 шинэ тохиолдол, 1300 нас баралт бүртгэгдсэн. Нийт халдварын тохиолдол 1.9 сая болсноос 1.2 сая нь эдгэрсэн.
Японд 333 шинэ тохиолдол бүртгэдсэн. БНХАУ-д шинэ халвар бүртгэгдээгүй ч гаднаас зургаан тохиодол зөөвөрлөгдөн орж иржээ.
ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Бид нэгдүгээр сарын 8-наас хойш 13310 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 261 тохиолдол байгаа ба одоогоор 207-г нь эмчлээд байна. Мөн гуравдугаар сар болон тавдугаар сард өвчилсөн 193 хүн бүрэн эдгэрч, зургадугаар, долдугаар сард өвчилсөн хүмүүс буюу 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол, 39 нь дараагийн хяналтын шатанд буюу сувилалд, 55 хүн гэрийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалт дуусаад чөлөөтэй болсон. Насны хувьд 6-80 насы хүмүүс халдварт өртсөн байна.
Афганистанаас ирсэн дайчдын 28 нь халдварт өртсөн байна. Халдварт өртсөн хүн ойролцоогоор 15-60 хоногт эмчлэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын ихэнх нь эхний шинжилгээгээр батлагдсан. Гадаадын улсад байгаа, тэр дундаа эрсдэлт бүсээс ирсэн манай иргэд, халдварт өртөөд эдгэсэн байх тохиолдол байна. Эдгээр хүмүүсийг давтан эмчлэх арга хэмжээ авч байгаа.



































































Украины цэргүүд Селидовод 130 хүнийг бууджээ
Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Европын орнууд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо
Замын-Үүд суманд газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулна
А.Кубилюс: Европын Холбоо нэгдсэн армитай байх нь зүйтэй
Засгийн газар “Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд онцгой анхаарна
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Н.Учрал: “Бид” гэх хамтын сэтгэлгээгээр хандах нь эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт