Баян-Өлгий: Бураатын гүүр нурснаас зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бураатын гүүр нурсан учир явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, тус сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны “Бураат” гэдэг газар 07.14-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас Бураатын гүүр нуржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр “Жол” ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг очиж шалгасан байна.

Тухайн гүүрэн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон тул ймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Bayraa [202.70.34.238] 2020-07-17 05:08:05

Бурат гэж ямар газар байна. Монгол Улсын газар нутгийн нэрийг сайхан өөрчилж байна даа.

зочин [124.44.156.207] 2020-07-16 15:00:31

ХАЙРАН МӨНГӨ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ИНГЭЖ ҮР ДҮНГҮЙ, АШИГГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ, ҮРЭЛГЭН ЗАРЦУУЛЖ БОЛОХ УУ? ҮҮНД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

хариуцлага [202.9.46.69] 2020-07-16 05:07:52

татвар төлөгчдийн мөнгөөр тендр, бүтээн байгуулалт нэрээр мөнгө цусалдагийн бодит жишээ бол сүүлийн үед олон гүүр нурж, зам сэтэрч, жирийн иргэдэд маш их хохирол учирч буй явдал мөн. Нөгөө их ярих дуртай хариуцлага яаж тооцохыг ард түмэн харж байгаа.

Zochin [202.70.34.89] 2020-07-16 03:42:17

Zurag tosloo sudalgaatai, toostootoi hiij, bas zam guur barij baigaa ni zurgiin daguu hiih heregtei dee, maniahan gadna dur turhiig ni gargachihval zam guur bolchihdog yum shig bodoj tusviin taliin talaar ni hiidgee bolih heregtei.

зочин [202.179.8.210] 2020-07-16 02:08:01

Гүүрийг зохих стандартын дагуу хийхгүй болохоор байдал хүндэрч дахин зардал гарч байнаа.Гүүрний хэмжээгээ стандартаар нь гүйцэтгэх мөн үер болох үеийн далангийн тооцоогоо сайн хийх хэрэгтэй.Гүүрийн уртыг стандарт хэмжээнд нь хүргэж 3 - 4 дахин урт хийх хэрэгтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.