Д.Нямхүү: Халдварын шинэ тохиолдолгүй. Өнөөдөр сөрөг өдөр
ЭМЯ-аас Коронавирусын талаар цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Манай улсад өнгөрсөн өдрийн байдлаар вирусын шинэ тохиолдол бүртгэгдээгүй батлагдсан халдварын нийт тохиолдол 261 байна. Өчигдрийн байдлаар манай улсад 428 хүн ажиглалтад шинээр орж 269 хүн ажиглалтаас гарснаар одоо хүнийг 3006 хүнийг үргэлжлүүлэн ажиглаж байна. Үүнд 1-5 насны 186 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 318 хүн байна. Тусгай үүргийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр 144 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэдээс 53 хүнийг цэргийн төв эмнэлэгт тусгаарлан эмчилж эхлээд буйгаас эрчимт эмчилгээнд 4 хүн биеийн байдал хүндэвтэр байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ Долдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы салбар лабораторид тандалтын зорилгоор 184 хүнээс цуглуулсан сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Ингэснээр өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эмчилгээ, ажиглалт, тандалтад 120 хүн байна. Ажиглах байранд тусгаарласан 5 хүний шинжилгээнээс вирус илрээгүй. Алтанбулгийн боомтоор орж ирсэн 31 жолоочийн шинжилгээ сөрөг гарсан. Өнөөдөр хоёр иргэн ХӨСҮТ-өөс эдгэрч гарч байгаа сайн мэдээтэй байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 209 болж эмчилгээнд 52 хүн байна.
Тусгай үүргийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 144 иргэнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нислэгээс гурван хүнийг сэжигтэйгээр эрэмбэлэн ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ сорьцыг авах ажил эхлээд байна.” гэлээ
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна
ЛУУСНЫ ХЭРЭГ БУЮУ АРАН 1
Ээлжит баривчилгаа эцэстээ замхраад дуусах уу эсвэл олсны үзүүрээс атгасан уу?
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
12 настай охиныг хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял оноолоо
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу