Юнионпэй картаараа онлайн худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай
ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигчдэдээ зориулан ЮнионПэй картын урамшууллаа эхлүүллээ.
Тус урамшууллын хүрээнд харилцагч та бүхэн ХААН Банкны ЮнионПэй картаараа 2020.07.16-2020.10.15-ны өдрийг дуустал олон улсын онлайн худалдааны аль ч сайтаас хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ худалдан аваад үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой юм.
Таны тухайн сард хийсэн онлайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт дараа сарын 21-ний өдрийн дотор ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох бөгөөд урамшуулал нь тухайн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 5,000-300,000 хүртэлх төгрөг байна.
Эрхэм харилцагч та ЮнионПэй картаараа онлайн худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- Картын тань баруун доод буланд ЮнионПэй байгууллагын тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
- Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж хандаж буй вэбсайтаа найдвартай буюу тэмдэглэгээ байгаа эсэхийг линк дээрээ дарж шалгаарай.
- Худалдан авалт хийх вэбсайтынхаа журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай.
- Онлайн худалдан авалтын гүйлгээгээ интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан шалгах боломжтой.
- Картын дугаар, хүчинтэй хугацаа, ПИН код, картын ард байрлах 3 оронтой CVV дугаар гэх мэт картын мэдээллээ бусдад мэдэгдэхээс сэргийлээрэй.
Хэрэв та ЮнионПэй карт авч амжаагүй бол банкны салбарт ирэлгүйгээр зайнаас захиалан, шуудангаар хүссэн газартаа үнэгүй хүргүүлэн авч, урамшуулалд хамрагдах боломжтой.
Интернэт банк ашиглан ЮнионПэй карт шинээр захиалах бол https://bit.ly/2Wo5w3k , Khan Bank аппликэйшнээр захиалах бол https://bit.ly/390GbSd дарна уу.
Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд хандаарай.
*Нэг харилцагчийн буцаан олголтын дээд хэмжээ: 300,000₮
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
МАН-ЫН ААРХУУ ТУЛГАЛТ БА НАМУУДЫН АЙДАС
Хилээр орж ирсэн гэх их хэмжээний юанийн эргэн тойронд