COVID-19: Дэлхий дахинд сүүлийн дөрвөн өдөрт халдвар авсан хүний тоо 1 саяар нэмэгдэв
Дэлхий дахинд коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн 100 цагийн дотор нэг саяар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо баасан гаригт 14 саяыг давжээ. Хоногт шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо дэлхий дахинаа огт буурахгүй нэмэгдсээр байгаа нь цар тахлын оргил үе хараахан ирээгүй байгааг илтгэж байгаа юм.
Коронавирусийн анхны тохиолдол Хятадад нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш гурван сарын хугацаанд нийт халдвар авагсдын тоо нэг саяд хүрч байв. Харин долдугаар сарын 13-ны өдөр нийт халдвар авсан хүний тоо 13 саяд хүрсэн бөгөөд энэ тоо ердөө дөрөв хоногийн дотор нэг саяар нэмэгдэж 14 саяд хүрсэн байна. Түүнчлэн нас барагсдын тоо 600 мянга руу дөхөөд байна.
Швейцар улсад нийт халдвар авсан хүний тоо 77 мянга байгаа бол цар тахалд хамгийн их нэрвэгдээд буй АНУ-д өдөрт л 77 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Нөхцөл байдал ийнхүү дээрдэхгүй байгаа ч тус улсын эрх баригчид амны хаалт зүүнэ, зүүхгүй гэж маргалдсан хэвээр байгаа юм.
Коронавирусийн халдвар авсан хүний тоогоор АНУ-ын дараа бичигдэж буй улс бол Латин Америкийн хамгийн том улс болох Бразил улс юм. Ерөнхийлөгч нь хүртэл халдвар аваад буй энэ улсын 210 сая хүнээс өдгөө хоёр сая гаруй нь буюу хүн амынх нь бараг нэг хувь нь халдвар аваад байна. Халдварын тохиолдлын тоогоор гуравт бичигдэж буй улс Энэтхэг бөгөөд энэ улсад хоногт 30 мянган хүн шинээр халдвар авч, нийт халдварын тохиолдлын тоо нэг сая давжээ.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх