ТАНИЛЦ: Найман дэд сайдын 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг

Н.Алтанцэцэг / Улстөр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмын өмнө танхимаа бүрдүүлсэн. Өнгөрсөн пүрэв гарагт үлдсэн 13 яамны дэд сайд нарыг томилсон. Дэд сайдын 8 нь Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Эдгээр найман дэд сайдын 2019 оны ХОМ-ыг хүргэж байна.


2008 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн Б.Мөнхжин төрийн албанд нийт 13 жил ажилласан. Түүний хувьд 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 гражтай бөгөөд RX 350 автомашиныхаа үнэлгээг ХОМ-тээ бөглөөгүй байна.

  • Өөрийн орлого: 26,807,280 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 6,000,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 135,000,000 төгрөгийн 1 орон сууц, 1 граж
  • Тээврийн хэрэгсэл: Lexus, RX 350- 1
  • Хадгаламж: 40,430 төгрөг
  • Зээл: 56,000,000 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Жьюнь Бьюти ХХК 100%


Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал С.Баатаржав 1990 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улсад 28 жил ажиллаж буй түүний хувьд 470 сая төгрөгийн 2 орон сууц, 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, автомашингүй. Түүний ХОМ-т Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаанаас өөр компани, нөхөрлөлд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэжээ.

  • Өөрийн орлого: 44,470,880 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 15,199,750 төгрөг
  • Орон сууц барилга, байгууламж: 470,800,000 төгрөгийн 2 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал аж ахуй: Байхгүй
  • Газар: 29,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 80,000,000
  • Хадгаламж: 14,971,070 төгрөг
  • Зээл: 64,000,000
  • Компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаас Сангийн дэд сайд болон өөрчлөгдсөн С.Мөнгөнчимэг 2002 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-д улс төрийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. УИХ-ын гишүүний туслах, зөвлөх, МИАТ ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга хийж байсан тэрбээр 200 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 65 сая төгрөгийн мал аж ахуй, 51 сая төгрөгийн хадгаламжтай.

  • Өөрийн орлого: 24,335,820 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 70761.42
  • Орон сууц, барилга байгууламж: 200,000,000 төгрөг
  • Тээврийн хэрэгсэл: 42,000,000 төгрөгийн Volkswagen, Touareg- 1
  • Мал аж ахуй: 65,000,000 төгрөгийн Адуу-36, Үхэр-13, Хонь-62, Ямаа-50
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 15,000,000 төгрөг
  • Хадгаламж: 51,504,740 төгрөг
  • Зээл: 18,500,000 төгрөг
  • Компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа


Буйран дээрээ үлдсэн БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр орон сууцны үнэлгээгээр ХОМ-ээ өгсөн дэд сайд нараас толгой цохиж байна. Тэрбээр 775 сая төгрөгийн 2 орон сууц, 140 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 30 сая төгрөгтэй тэнцэх мал, 450 сая төгрөгийн хадгаламжтай. Харин компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй. Ажилласан байдлыг нь авч үзвэл 2001 онд УИХ-ын Тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан, ТВ5 телевизэд ерөнхий менежер, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хэлтсийн дарга, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын УЗ-д хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байжээ.

  • Өөрийн орлого: 93,751,470 төгрөг
  • Гэр бүлийн орлого: Байхгүй
  • Орон сууц, барилга байгууламж: 775,000,000 төгрөгийн 2 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 140,000,000 төгрөгийн Toyota, Land Cruiser 200- 1
  • Мал аж ахуй: 30,000,000 төгрөгийн 36 үхэртэй
  • Газар: 1,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл: Байхгүй
  • Хадгаламж: 450,000,000 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Байхгүй


Шинээр байгуулсан Соёлын яаманд дэд сайдаар ажиллах болсон М.Батбаяр 2019 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй. Архиктор мэргэжлээрээ улсад, хувийн хэвшилд удирдах түвшний ажил эрхэлж байсан тэрбээр 454 сая төгрөгийн 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай барилгатай. 70 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 65 сая төгрөгийн малтай.

  • Өөрийн орлого: 28,464,820 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 31,657,300 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 454,000,000 төгрөгийн 1 орон сууц , 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай барилга
  • Тээврийн хэрэгсэл: 70,000,000 төгрөгийн Lexus, RX 350- 1
  • Мал аж ахуй: 64,000,000 төгрөгийн Адуу-70, Үхэр-40, Хонь-100, Хурдан удмын адуу-3
  • Газар: 11,500,000 төгрөг
  • Үнэт эдлэл: 35,000,000 төгрөг
  • Хадгаламж: 4,501,200 төгрөг
  • Авлага: 50,000,000 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Таван толгой ХХК-ийн 4288ш хувьцаа, 10 хувь


2016 оноос хойш Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан Г.Батсуурь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болсон. 1996 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчингаар ажлын гараагаа эхэлж, аймгийн Засаг дарга хүртлээ дэвшсэн М.Батсуурь 692 сая төгрөгийн 4 орон сууц, 2граж, 2 өвөлжөөтэй. 316 сая төгрөгийн малтай тэрбээр хадгаламжиндаа 171 сая төгрөгтэй.

  • Өөрийн орлого: 72,911,080 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 29,500,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 692,750,000 төгрөгийн 4 орон сууц, 2 граж, 2 өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт...
  • Тээврийн хэрэгсэл: 91,000,000 сая төгрөгийн LEXUS RX330- 1, Toyota, Camry- 1
  • Мал аж ахуй: 316,130,000 төгрөгийн Тэмээ-17, Адуу-127, Хонь-267, Үхэр-23, Ямаа-96
  • Газар: 72,000,000 төгрөг
  • Хадгаламж: 171,272,230 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа

М.Баярмагнай 2.5 тэрбумын орон сууц, 916 саяын авлага, 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай Засгийн газрын томилгоогоор Эрчим хүчний дэд сайд болсон. 1999 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2.5 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай, 916 сая төгрөгийн авлагатай, 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй.

  • Өөрийн орлого: 32,954,130 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 28,860,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 2,584,416,300 төгрөгийн 2 орон сууц, 1 зуслангийн байшин
  • Тээврийн хэрэгсэл: 115,000,000 төгрөгийн Prius XW30- 1, Lexus, 570- 1
  • Газар: 20,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл: 10,000,000 төгрөг
  • Хадгаламж: 50,148,220 төгрөг
  • Авлага: 916,012,070 төгрөг
  • Зээл: 1,344,462,200 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: ЮП ХХК 25%, Паспорт экспрэс ХХК 100%, Ди Эйч Эл Глобал форфординг ХХК 100%

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайд болов. Эрх зүйч, багш мэргэжилтэй тэрбээр 1996 онд Цагаан лавай дээд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлж, улсад 22 жил ажилласан. Түүний хувьд 490 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай, Овтентик Монголия ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, 110 сая төгрөгийн малтай.

  • Өөрийн орлого: 67,845,240 төгрөг
  • Гэр бүлийн орлого: Байхгүй
  • Орон сууц, барилга байгууламж: 490,000,000 төгрөгийн 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал аж ахуй: 110,000,000 төгрөгийн Адуу-60, Хурдан удмын адуу-10
  • Газар: 20,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл: 35,000,000 төгрөг
  • Хадгаламж: 1,485,570 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Овтентик Монголия ХХК 100%, Эрдэнэс таван толгой ХХК 1%, Ирээдүй хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага Бусад 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%

ЭХ СУРВАЛЖ: gogo.mn


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:27:30

LXBaAQ http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [139.5.219.101] 2020-07-23 00:28:03

Групп компаны захирлаас баян юмаа нөгөөдүүл бөөн өр бас олон арван хүн цалинжуулж өрх гэрүүдийг авч явдаг

Зочин [103.80.210.104] 2020-07-22 06:50:31

Энэ Батсуурь 4 жил Засаг дарга хийгээд байр нь 4 болж, хадгаламж нь 100 сая болж өсчээ.

Зочин [202.70.46.20] 2020-07-22 05:43:11

Orlogo , baigaa hurungiig ni haritsuulhad ihenh ni undeslelguigeer bayajsan gej yal avhaar haragdaj baihiin???!!!

ZOchin [202.131.225.197] 2020-07-22 04:28:27

Ene niitleliig oruulsan setguulch n lav eruul bish bhaa bichesen ymaa unshaad uzdeg bolood!!!

Zochin [202.126.90.129] 2020-07-21 22:23:49

Udirdlagiin academiig 4 jil tsusalsan shunalt zulifikariin hurungu orlogotoi taniltsah yumsan. Hurelsukh zorigtoi tomilgoo hiij udirdlagiin academyd shine salhi oruulj shine zajiral tomilson ni talarhuushtai hereg boljee. Odoo yamnaas olon deduudtei baigaag noliulah heregtei. Zulifikar iin tuunii toiron hureelegchig bolon yavalddag huuhnuudees tseverleh heregtei. Udirdlagiin academyd shudarga yos togtooh heretei

Зочин [64.119.27.28] 2020-07-21 12:58:44

Бүгдийнх нь Ажилласан байдлыг харахад ийм их хөрөнгө хурааж чадахааргүй цалинтай ажлууд хийж байсан харагдахын, компани, аж ахуй эрхэлдэггүй байхын ёстой сонин мой

Зочин [103.80.211.109] 2020-07-21 07:02:36

Хувийн бизнесгүй буюу компанид хөрөнгө оруулалт хийгээгүй мөртлөө өөрийн болон өрхийн орлого өндөр, үнэтэй байр, машинтай байгаа энэ хүмүүсийн хөрөнгийн эх үүсвэрийг тодруулж өгнө үү.

z [202.55.191.194] 2020-07-22 01:15:29

zuv

tusa [66.181.191.58] 2020-07-21 04:53:57

Битгий атаархлын, гомдлын үг чулуудаад бай. Өөрснөө муу амьдарч байгаа бол таны хохь. Хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ ажиллаж байж үр дүнд хүрнэ ш дээ. Тодорхой хуримтлалтай байж тайван амгалан ажиллана биз дээ. Та нар шиг нэг төгрөггүй өөрийн ядуугаараа бахархдаг тэнэгүүдтэй хэн юу ярихав дээ.

зочин [202.131.245.69] 2020-07-22 05:28:53

тайван амгалан амьдардаг боломжийн орлоготой хүн яагаад төрийн бага цалинтай албан тушаалд ажиллах гэсэн нь их сонин шүү. мэдээлэлд хэт их ойр байж, өөртөө буюу хувийн ашиг сонирхолдоо ашиглах гэсэн ийм хүмүүс л төрд нам дамжин шургалдаг юм. уг нь бизнесийн туршлага амжилтаа төрд нэвтрүүлж хүмүүсийг сайхан амьдруулах байх гэж 30 гаруй жил горьдлоо. эсрэгээрээ төрөөс мөнгөжих, төрийн үйлчилгээгээр дамжуулж орлого олох гэсэн хүмүүс л төрийн байгууллагуудад удирдах албан тушаалд ордог болж дээ. Төрийн албаны зөвлөл, АТГ уг нь энэ мэт юмыг шууд хориглож баймаар

Зочин [192.82.66.242] 2020-07-21 04:46:47

10 жил төрд ажлаад цалингаа хураавал дунджаар 120 000 000.0 төг болно. Хоол, хувцас авахгүй шүү дээ.

ganzorig [66.181.182.78] 2020-07-20 22:21:50

torin alband nasaaraa ajillaa nadad iim ih horongo bhgvi avlga heel hahuul aar bajij bna naad nohdvvd sain shalga

Иргэн [66.181.161.40] 2020-07-20 12:57:37

Бүгд л төрд ажиллаж байсан байхийн төр ийм өндөр цалин өгөөд байсан хэрэг үү бүгд л тэрбумтан саятнууд байна ш дээ бага тушаалтай байхдаа ингэж гударсан юм чинь эрх мэдэл нь нэмэгдхээр бүр аймаар гудрах юм байна л даа ээ бурхан минь ээ

Зочин [176.63.23.193] 2020-07-20 11:03:51

Эрүүл мэндийн дэд сайдаар арай ч дээ ийм хүн тавьж байдаг. Хамгийн чухал салбараа байнга дэл сулхан эсвэл мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж ирсэн. Эрүүл мэндийн салбар хамгийн муу дампуурсан салбар болсон байна. Гэтэл өвддөггүй зовдоггүй хэнсэн билээ дээ. Одоо ч гэсэн хар бусад улс орнууд хэдэн зуун мянга саяар нь корона оношлогоо хийгээд байхад дөнгөж 16 мянгыг оношлож. Оношлож дийлэхгүй гээд хэдэн мянган иргэнээ эх оронд нь ирүүлэхгүй цөхрүүлж байгаа бололтой

Зочин [202.55.188.40] 2020-07-21 15:18:47

Анхмаа ч мундаг хүүхэн дээ. Эрүүл мэндэд биш боловсролд хэрэгтэй хүн бгаа юм

Зочин [103.14.36.218] 2020-07-20 09:43:10

gambayr sayhan hooson guij ybsan yasan ih bayjaa be

Зочин [103.14.36.218] 2020-07-20 09:41:02

baatarjab nuted haustai

Зочин [202.70.34.98] 2020-07-20 08:03:29

ээ мэдэхгүй,,,, төрийн сүлд минь өршөө.... яг сурч мэдсэн мэргэжлээрээ ажиллаж болдоггүй л юм байх даа. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг л хөндлөн хөндлөн, шал өөр "А" ч үгүй салбартаа юу чадна гэж чспог юм бол...бид бүгдийг бүтээхгүй, сөнөөнө гэж байгаа мэт.....

Зочин [202.131.230.114] 2020-07-20 05:46:23

энэ Анхмаа гэж авгай айлын шатаж байгаа байшингийн өмнө инээмсэглэж байгаа зургаа сельфи хийчээд хүмүүс шүүмжлээд эхлэнгүүт миний туслах санаандгүй дарцан байна гээд хүмүүсийг доромжлоод зогсч байсан хүний зовлонгоор жаргал хийсэн өөдгүй авгай их хулгай хийсэн хүн байна иймэрхүү юмнуудыг төрөөс зайлуулах ёстой тэгж байж төр цэвэршинэ

Зочин [202.131.244.210] 2020-07-22 01:01:53

Анхмаа биш, Мөнхжаргал

Зочин [150.129.142.127] 2020-07-20 12:45:07

Тэр шатсан байшингийн өмнө сёлпи хийсэн хүн Анхмаа биш шүү дээ

Баатар [202.9.40.71] 2020-07-20 05:04:28

Тѳрийн албанд ажиллаж хувалз шиг идсэн баян новшнууд байн шдээ

Z [202.9.46.146] 2020-07-20 02:54:56

Ene pizdaanuud turiin alband ajillaj bj yaj bayjaad bna.

Зочин [202.9.46.66] 2020-07-21 10:32:22

M

Z [103.229.120.163] 2020-07-20 07:58:02

Yaasan muuhai haraadag umbe?


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.