А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүнээс дахин вирус илрэх тохиолдол манай улсад ч гарч байна
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнээс дахин вирус илэрч байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Тэрбээр “Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч буй. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна.Тийм ч учраас бид 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс 4, 5 удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж буй. Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа.
Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий нийт одоогоор тайлж чадаагүй байна. Үүнийг иргэд маш зөвөөр ойлгох хэрэгтэй.
Бид эдгэрсэн хэрнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч буй бөгөөд ард иргэдийнхээ дунд энэ халдварыг алдахгүйн тулд халдвар судлалынхаа заалтаар ажиллаж байна” гэсэн юм.
































































Д.Цогтбаатар: Төрийг данхайлгаж, дэд сайдууд томилсон нь цагаа олсонгүй
Г.Дамдинням: Өнөөдөр Улаанбаатарт 75 вагон буюу 4500 тонн АИ-92 шатахуун бууна
Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилов
А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлсөн бол төсөв тасрахгүй байсан
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
ОХУ-ын элч Майамид АНУ-тай хийсэн хэлэлцээ бүтээлч байсан гэжээ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ